Хөгжим сонирхогч залуусыг “амьд” хөгжмөөр цэнэглэх “Playtime-2012” рок наадам энэ жилийнхээ сүлд дууг тодрууллаа.
Наадмын үеэр хамтлаг, дуучдын тоглолт, төрөл бүрийн арга хэмжээний сул зогсолт бүрийд цаана дэвсгэр дуу буюу сүлд дуугаар “Dutch Uncles” хамтлагийн “Cadenza” хэмээх уран бүтээл нүргэлэх гэнэ.
Наадам ирэх сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох аж. Харин наадмын зочин хамтлагаар Японы “Taffy” хамтлаг ирэхээр болсон байна. Өмнөх жилүүдэд ОХУ-ын болон Английн хамтлагууд зочноор ирж байсан юм.