Орчин үеийн шог зургууд
Зохиогч: Урлаг
Шог зургууд
Үзэхгүй байхын аргагүй шог зургууд
Наадмын дурсамж наргиантай шог зургууд
Монголын өнөө цаг үеийн нийгэм төрийг шог хошиг зургаар дүрсэлвэл…
Монголын байгаль
Улсын наадмаар энгэрээ цоолж гавьяатын тэмдэг зүүсэн Ж.Алтааг фенүүд нь ахмад дуучин боллоо хэмээн ам уралдан ярьж байна. Хийсэн бүтээснээрээ Б.Сараа, Т.Ариунаагийн зиндаанд хүрэхгүй ч гэлээ Монголын рок попын хөгжлийг энэ цаг үед авч явахад Pro Sound студиэрээ дамжуулан шинэ залуу уран бүтээлчдийг 100 хувь дэмжиж байгаад нь Соёлын яамгүй манай улс хувь уран бүтээлчдээ гавьяат зэргийн тэмдгээр урамшуулахаас ч өөр яахав дээ.
Анх “Гала” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн Ану буюу Ч.Уранхолбоо “Миний хамгийн дуртай баяр бол цагаан сар. Учир нь цагаан сараар шинэ дээлээр гоёх боломж олддог төдийгүй гэр хороололд очиж үздэг. Гэр хороололд очихоор их сонин мэдрэмж төрүүлдэг” гэжээ. Гэхдээ дуучин бүсгүй маань урлагийн гараагаа эхлүүлэхээс өмнө Шар хадны гэр хороололд амьдардаг байсан гэх мэдээлэл бий.
“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа 47 кг-ийн чөлөөт бөхийн алтан медальтай гэвэл та итгэх үү?
Тэгвэл энэ үнэн гэнэ шүү. Дуучин С.Амараа багадаа чөлөөт бөхөөр хичээллэж, дархан аварга Х.Баянмөнхийн шавь байсан аж. Хэрэв дуучин болоогүй бөхөөрөө үргэлжлүүлэн хичээллэсэн бол бас л шаггүй амжилт үзүүлэх байсан хэмээн дархан аварга Х.Баянмөнх ярьдаг юм билээ. Энэ талаараа дуучин залуу хэлэхдээ “Би чинь одоо бүжигчин хүн гэхэд бас барилдаж үсэн тал байлаа шүү. Б.Гантогтох ч санаж байгаа. 23-р сургуульд тавдугаар ангид байхад Баянмөнх гуай дасгалжуулаад би 47 кг-д чөлөөт бөхөөр алтан медаль авч байлаа. Гэхдээ би урлагийн амьдралыг сонгосон. Энэ сонголтдоо хэзээ ч харамсч байсангүй ээ” хэмээн тайлбарлажээ.