Зохиогч: Урлаг

Том Круз Голливудын хамгийн их орлоготой жүжигчнээр шалгарчээ.

Forbes сэтгүүлийн мэдээлснээр жүжигчин нэг жилд 75 сая долларын орлого олжээ. Түүний үндсэн орлого “Биелэгдэшгүй даалгавар “ олон ангит киноноос орсон гэнэ.

Хамгийн сүүлд уг кино 700 сая долларын ашиг олсон аж. Одоо Том Круз өөр нэг киноны дүрд ажиллаж эхэлсэн бөгөөд шинжээчид маш их ирээдүйтэй кино болно гэж дүгнэж байгаа юм. Гэхдээ Том Круз баярлах болоогүй бололтой. Тэр эхнэр Кети Холмсоос салж байгаа болохоор хөрөнгөө хуваах бас нэг ажил түүнийг хүлээж буй.

Read More

Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны соёлын байгууллага ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Зүүн Азийн хүүхдийн урлагийн наадмыг энэ оны наймдугаар сарын 21-26-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Read More

“Teen Choice Awards” шагнал гардуулах ёслол 14 дэх жилдээ боллоо. Өнгөрсөн ням гаригт болсон уг ёслолд шинэ залуу оддоос гадна шоу ертөнцийн томчууд ч хүрэлцэн иржээ.

2012 “Teen Choice Awards”-ын гол шагналуудыг “The Twilight Saga: Breaking Dawn- Part 1.” киноны уран бүтээлчид түүжээ. Тэд нийт 11 номинацид тэргүүлсэн аж. Уг киноны гол дүрийн жүжигчин болох Кристен Стюварт, Тейлор Лотнер, Роберт Паттинсон нар шилдгийн шилдэг “Серфингийн самбар”- ын эзэд болжээ. Үзэгчдийг байлдан дагуулж байгаа “Snowwhite and the Huntsman” киноны Цасангоогийн дүрийг бүтээсэн авьяаслаг залуу жүжигчин Кристен Стюварт гурван ч шагнал хүртсэн байна.

Read More

Гунигтайхан харж, учиртай инээмсэглэсэн нэгэн бүсгүйн зураг хүн төрөлхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг. Энэ бол суут зураач Леонардо да Винчигийн Мона Лиза буюу Жокондо нэрээрээ алдаршсан нэрт бүтээл юм. Хэдэн зууны турш судлаачид, уран зураг сонирхогчдын анхаарлыг татаж ирсэн энэ зурагт дүрслэгдсэн эмэгтэйн араг ясыг олсон хэмээн археологчид мэдэгдлээ. Дэлхийн хамгийн алдартай зургийн нууцыг хадгалсан гэгдэж буй энэ олдвор Флоренцын хаягдаж эзгүйрсэн гэлэнмаа нарын хийдийн шалан доороос олдсон бөгөөд малтлагын ажил өнгөрсөн жилээс эхэлжээ.

Read More

“Breaking Dawn” кинонд шинэ жүжигчид тоглох болжээ. Учир нь энэхүү киногоор нэрд гарсан жүжигчин Роберт Паттинсон дахин тоглохгүйгээ мэдэгдээд буй. “Надад тэрбум ам.доллар амласан ч би дахин цус сорогчийн дүр бүтээхгүй. Линз зүүх нь надад хамгийн хэцүү байсан” хэмээн “Тотал фильм ” сэтгүүлд ярьжээ

Read More

Дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Чулуунбаатар, Э.Оюумаа нарын нэгэн үеийн андууд орон нутагт аялан тоглолт хийж яваа. Тэднийг очсон газар бүрт нь халуун дотноор угтаж, тоглолт бүр нь үзэгчээр дүүрэн байгаа гэнэ. Саяхан Өврийн сайхан хангай нутгийн зон олонд ая дуугаа өргөсөн бол тун удахгүй Говь-Алтайн зүг хүлгийн жолоо залах юм байна.

Read More

“3 охин” хамтлаг тун удахгүй “Hot Disco” цомгоо гаргахаар бэлдэж байна. Тус цомгийн продюссерээр Төрийн соёрхолт Д.Болд ажиллаж байгаа юм байна. Тус хамтлагийнхан хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлан хувийн амьдралдаа анхаарлаа хандуулаад байсан билээ. Учир нь хамтлагийн дуучин Э.Анхмаа шинэхэн хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд гэр зуур амралтын байдалтай байжээ.

Read More

Дуучин Женнифер Лопез өнгөрсөн долоо хоногт Фло Ридатай хамтран шинэ клипээ хийж дуусгажээ. Өнөөдөр тэрбээр клипнийхээ эхний 30 секундыг олон нийтийн сайтуудаар цацсан байна.

Орон нутгийн цагаар түүний төрсөн өдөр маргааш бөгөөд MTV-ээр “Goin in” хэмээх энэхүү шинэ уран бүтээлийнхээ клипийг толилуулах аж. Тэрбээр “Твиттер”-тээ “Энэ клипийг лхагва гаригт гаргахаар төлөвлөсөн. Энэ бол миний хит цомгийн уран бүтээл байх болно” гэжээ.

Read More

Африк-Америк гаралтай алдарт дуучин, продюсер, жүжигчин Кордозар Кэлвин Бродус буюу Snoop Dogg “регги” цомог гаргахаар шаргуу ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр шинэ цомгоо “Reincarnated” (төрөл арилжих гэсэн утгатай) хэмээн нэрлэсэн бөгөөд пянз хэлбэрээр бүтээх юм байна. Тэрбээр мөн өөрийн шинэ нэрээ “Snoop Lion” болгон өөрчилжээ. Түүний шинэ цомог ирэх жил худалдаанд гарах аж.

Read More