Алдарт дуучин,жүжигчин ,яруу найрагч Владимир Высоцкий бурханы оронд залраад нэгэнт 32 жил болжээ.Гэвч түүнийг ард түмэн мартсангүй.Урьдын адил хайрлан хүндэтгэдэг хэвээрээ билээ.
Высоцкийн нэрэмжит Таганкийн улсын соёлын төвөөс энэ жил түүний дурсгалыг хүндэтгэх өдрийг даруухан тэмдэглэж өнгөрлөө.
“Таганкийн Высоцкийн ордонд “ түүний зохиол “Диваажингийн алим “ жүжгийг Рашид Тугушев найруулан тавьжээ.