Тулааны урлагийн нэрт мастер, алдарт жүжигчин Брюс Лигийн үхэл тухайн үедээ олон мянган шүтэн бишрэгчдийг уйтгар гунигт автуулж байсан билээ.
Цэл залуухан 32 насандаа хорвоог орхисон түүний жинхэнэ үхлийг эхнэр Линда нь олон жил нууж байжээ.
Брюс Ли сүүлчийн удаа “хойшлуулалшгүй чухал уулзалттай” хэмээн гэрээсээ гараад нууц амраг Тайваний жүжигчин Бетти Тин Пей дээр очсон байдаг. Гэнэт түүний толгой тэсэхийн аргагүй өвдөхөд Бетти түүнд толгойн өвчин байтугайг умартах “загас наадах “ уран ухааныг дахин санал болгожээ.
