Хүүхэд бүрийн ээжүүд
Хүүхэд бүрдээ сайхан даа
Гэлээ ч миний төрсөн ээж
Ганцхан наддаа л сайхан даа
Зохиогч: Урлаг
Унтаж байна уу, унтаж байна уу
Сэрээрэй, сэрээрэй
Босох цаг чинь боллоо
Босох цаг чинь боллоо
Уулын хяраар давхиж
Урсгал усаар ундаалсан
Ургамал ногоо иддэг
Унагалдай чи хөөрхөн шүү
Туулай хаана унтдаг вэ ?
Цас орлоо.Цас орлоо.
Даарч байгаа даа
Дээлээ би туулайд өгмөөр байна
Айлын жаахан маамуу
Алаг бөмбөгөө өгөөч гээд
Гуйгаад байхад нь харамлаад би
Гүйгээд явсан юм даа
Тавагтай алим тавилаа
Таатай сайхан харагдлаа
Олон олон алимнаас нэг нь
Онцгой том харагдлаа
Тогоруу янзын хүүхэлдэй
Тоодог бяцхан ангаахай
Ойн хүрэн баавгай
Олон янзын шувуунууд
Хөлтэй хөөртэй өдөр өнгөрч
Хүслийн цэнхэр шөнө айсуй
Бодлийн хөлгөөр одонд аялаад
Болор… мөнгөн … шөнө айсуй
Өндөр настанд тусалдаг
Өргөсөн юмыг нь дамжилдаг
Санаа тавьж асардаг бол
Сайн уу муу юу аль нь вэ хө?
Үүрээр хараацай анд явдаг
Үүрээ сахиж ангаахай үлддэг
Жив жив жив жив жив жив жив
Үүрээ сахиж ангаахай үлддэг