Тоорой банди байх аа даа хөө
Торгоны сайныг өмслөө дөө хөө
Тоорой бандиас аа хойш оо хөө
Тостой даавуу ч олдсонгүй ээ хөө
Зохиогч: Урлаг
Цэн цэнгий зэлээ шиг өнгөрөх
Цаг цагийн урсгалд нь болвол доо хө
Сэргэлэн цовоо чамайгаа гэсэн
Сэтгэлийн толин сэвтээ нь үгүй ээ
Суман дэлтэй хээр морь нь
Сумнаас хурдан дүүлээд байна аа хөхө
Сүр муутай тэр нэг залуу чинь
Энд ч үгүй тэнд ч үгүй яа хөхө
Буурлын буман үеэс
Буян хишгээ татаагүй
Ухаант гүнжийн домгоор
Удам дамжин магтагдсан
Талын гурван улаан минь
Тарж нэг хурж нэг тослоо доо
Тамхиа нэрээд аав минь
Таниад чиг инээгээд чиг байх шиг ээ
Тооройн сүүдэрт ботго минь буйлна
Тогоотой сүүнд минь саран хөвнө
Толгодын оройгоор үүл нь нүүнэ
Тодхон зүүдэнд ижий минь эргэнэ
Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Хүслэн татсан амраг тэр минь хө
Хүрэн зүрхний уяа юу даа хө
Залуу хосыг урин дуудсан
Замнах замыг нь нээж өгсөн
Дээдсийн сургааль эхийн ерөөлтэй
Ээлтэй сайхан өргөө байнаа.
Алд алдын торгон хадгийг
Задлаж суунаа Алгирмаа яа хөө
Анхны нөхөр Алтансүхтэй
Амьдралынхаа замыг холбосон оо хөө
Аадар бороо яагаад өнгө өнгөөр ордоггүй юм бэ?
Алтан нар яагаад шөнө дөлөөр ирдэггүй юм бэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Яагаад яагаад яагаад вэ?
