Дэрлэг дэрлэг уулс холдох юм
Дэгдээд дэгдээд жилүүд одох юм
Дээвэр дороо хамт нүүгэж
Дэргэд юм шиг чи минь ойрхон
Зохиогч: Урлаг
Ороо борлог морь нь
Толгой хаялан согтолзоно доо хө
Толин адуун дундаа
Онгон тагшин хүлэг минь дээ хө
Өндөр дээр гараад харахаараа
Өөрийн нутаг минь санагдаад байна даа хө
Өндөр дээрээс буугаад ирэхээрээ
Өвөр дүүрэн нулимстай байна даа хө
Найзаар минь намайг таньдаг учиртай
Намайг хараад чамайг мэддэг сургаалтай
Хүн олны урсгалд хөл нийлсэн найз минь
Хүний амьдралын аялгуунд хөг нийлсэн анд минь
Хөөрхөн борлог мориороо
Хөндийг туулах сайхан даа
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхан
Хавараар ирсэн дуучин ганганаа
Хайлган цагаар буцлаа гэж үү дээ
Яргуйт зунаар нуураа чимдэгсэн
Яасан ч эрт буцав даа
Хараацай шиг үүлэндээ хамтдаа өнжөөгүй
Хайрлан зүрхэндээ хоёулаа байлаа
Хасархан өргөөндөө цугтаа амьдараагүй ч
Хамтдаахан зүүдэндээ хоёулаа байлаа
Ивээлт намрын уриан дуунаар
Илгээлт аваад говийг зорьсон
Мянга мянган төлийн аварга
Миний хонгор сайн байна уу?
Хилийн заставын хар нүдэн бүсгүй
Хээр талын хээнцэрхэн сарнай
Хэний ч хүүгийн хайрыг булаасан
Хэнзхэн соёолох ганган сарнай
Одод ширтээд суудагсан чи минь
Одод чамайг минь ширтэж байдагсан
Орчлонгийн тоостой зүрхий минь орхиод
Одоо юу даа ариун хайр минь