Итгэл сайтын үр билээ
Сэтгэл сайтын үргэлжлэл билээ
Ижийн хайраар цангаагүй билээ
Эцгийн нөрмөөр дутаагүй билээ
Зохиогч: Урлаг
Front textАмьнаас нь тасарсан амь билээ чи
Ачлалтайхан ээжиигээ хайрлаж яваарай
Сэртэс хийлгэж цочоон шаналгаж ижийгээ
Сэтгэлийг нь битгий чилээгээрэй
Сэтгэлд дотнохон дууг тань
Сонсмоор байна аа ээжээ
Сэрхэд барьдаг цайг тань
Уумаар байна аа ээжээ
Эгшиглэн дуулах хуурын чавхдас хосоороо
Эрхлэн жаргах чи бидэн хоёулаа
Хайр хайрандаа дэлгэрч жаргая даа хоёулаа
Хамтдаа байж нарыг мандаая хоёулаа
Мөнхийн шаргал наран
Мөнгөн эрдэнээр асгарнаа
Учиран золгох сэтгэлийн хайр
Үүрдийн жаргалыг авчирнаа
Аадар цутгаж байв чиг чамруу л гэнэ дээ би
Алс хүний нутгаас чиг чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би
Цэнхэрлэн харагдах уул нь
Чандмань эрдэнийн уул байна аа хө
Цэцэрлэг сайхан уул нь
Чамтайгаа зугаалмаар уул байна аа хө
Хөх торгон цамцыг байвал хө
Хөвөнгийн тавилгүй хөвсийгөөд байна хөөрхий яа
Хөгшин чамайгаа гэсээр байвал хө
Хөрслөг залуучууд хөшилдөөд байна аа хө хөөрхий яа
Өөрийг чинь би хайрладаг байлаа
Үсийг чинь би илбэдэг байлаа
Үгэнд чинь би уярдаг байлаа
Үлгэр адил жаргадаг байлаа
Хайрын тэнгэрт буян дуудсан
Ханийн энгэрт заяа хайрласан
Хүн бүхэн өхөөрдөн тоглох
Хүүтэй боллоо сайхан юм аа