Цэнхэрлэн харагдах уул нь
Чандмань эрдэнийн уул байна аа хө
Цэцэрлэг сайхан уул нь
Чамтайгаа зугаалмаар уул байна аа хө
Зохиогч: Урлаг
Хөх торгон цамцыг байвал хө
Хөвөнгийн тавилгүй хөвсийгөөд байна хөөрхий яа
Хөгшин чамайгаа гэсээр байвал хө
Хөрслөг залуучууд хөшилдөөд байна аа хө хөөрхий яа
Өөрийг чинь би хайрладаг байлаа
Үсийг чинь би илбэдэг байлаа
Үгэнд чинь би уярдаг байлаа
Үлгэр адил жаргадаг байлаа
Хайрын тэнгэрт буян дуудсан
Ханийн энгэрт заяа хайрласан
Хүн бүхэн өхөөрдөн тоглох
Хүүтэй боллоо сайхан юм аа
Нар гижигдсэн моддын дэргэдүүр
Чамайг явахыг чинь мэдсэн л бол доо
Навчис бүжиглэсэн мөчир дээр нь
Шувуу болоод жиргэх нь яав даа
Тэнгэр мөрлөсөн Сутай минь
Тэртээ холоос санагдана даа
Тэнд л байгаа хоёр буурайдаа
Тэврүүлж золгохоор очно доо хө
Далай орон минь дархан хилтэй
дархан хил дээр дайчин харуултай
харуулын цэрэг хонгор чамтайгаа
хамт л байдаг шүү сэтгэл минь
Халин халин урсаад байна хайрын цэнхэр аялгуу
Хацар даган урсаад байна хархан нүдний нулимс
Ханийн жаргалыг олох гээд халуун зүрх минь цохилоод байна
Хайр минь хайр минь дээ
Будан татаад униартсан
Буурал хангайн сайхныг ээ хө
Буйр нь хүртэл арилаагүй
Буурал аавын нутгаа хө
Нүгэл хорогдоогүй харцанд минь
Нүүдлийн шувууд шиг vдлээд буцлаа гэж үү
Дутуу эдэлсэн хайрын амтанд хүлэгдэн
Дуутай гунигтай хорвоод гомдож явах гэж үү