Хорвоо та минь уужим тааллаараа
Холдооч ойрдооч ариухан байгаасай
Хоёрын зүрхийг яруухан дууны айзам холбоод
Хотол даяар цэнгэлийн хуриманд найрсаг байгаасай
Зохиогч: Урлаг
Бадам лянхуа усан мандалд гандашгүй яа хөө
Бахтай чи минь ухаан бодлоос гарашгүй яа хөө
Бадрал гэрлээр гоолиг чи минь наддаа
Баяр цэнгэл бүхнийг авчрах гайхмаараа хөө
Эрвэлзэнхэн дэрвэлзэнхэн зүүдлээд байна даа
Эрдэнсийн өлгий нутаг минь
Санагалзанхан санагалзанхан бодогдоод байна даа
Самган буурал ижий минь ижий минь дээ
Алтан нутгийн бүлээн уул аа
Ариун нандин шүтээн уул аа
Баатар зоригт эрийн шинжтэй
Баян уул нутгийн шүтэн минь ээ
Үүрийн цагаан туяа юу
Амар сайхан тал байнаа
Үерийн усны шаагиа юу
Амуу тарианы шаргиа байна аа
Хайр дурлалын тэнгэр нэгэн сайхан өдөр
Миний хайрт хонгорыг надад заяасан билээ
Тэр сайхан сайхан өдрөөс хойш би
Дурлал хайрандаа шатаж явнаа
Хайр гэгчийн эзэн чи
Сэтгэл сайтай охин минь
Хайр гэгчийн эзэн чи
Сэтгэл сайтай охин минь
Найздаа битгий гомдоорой
Манаран хөхрөх ууландаа
Марал буга нь урамдаад
Манцуйтай хүүхэд уйлах чинь
Манай удам ч биш байгаа
Нүд нь ч хөөрхөн бие нь ч гоё
Халхын сайхан охидууд байхад
Нарлаг монголын банди нар бид
Харийн охиноор яах юм бэ?
Аялгуут сайхан энэхэн алтан дэлхий дээр
Хос сайхан хүчит хоёр жигүүртэйсэн бол би
Эх газраас эгц дээшээ хөөрөн нисч
Дээд тэнгэрээрээ дүүлэн нисэхсэн