Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 07. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 26. Санчир гараг. Харцага одтой, 8 цагаан мэнгэтэй,улаагчин гахай өдөр.
Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Холбоо харилцааг тогтоох, харилцааг гүнзгийрүүлэхэд таагүй өдөр. Өөрөө өөрийгөө эзэмдэн ертөнцийг шинээр харж чадахгүй байх байдал ба эргэн тойрныхонтой үүссэн маргаантай асуудлууд тань урьдын адил хэвээр байх бололтой. Үйл явдлын цаашдын өрнөл танаас ихээхэн хэмжээний анхаарал болгоомжпол, тэнцвэрт байдлыг шаардах болно. Өөрийн амьдралын зорилгоосоо болж эцэг эхтэйгээ санал зөрөлдөж магадгүй. Гэхдээ санаагаа зовоох хэрэггүй.
Үхэр (4/20-5/20)
Ойр дотны хүнтэй харилцах хайр сэтгэлийн харилцаа яруу нийцтэй байх болно. Та хоёр тайван амгалан, аз жаргалаар дүүрэн бие биедээ сэтгэл хангалуун байна. Өдрийн хоёрдугаар хагаст таагүй мэдээ хүлээн авснаар хийхээр төлөвлөсөн ажлаа өөрчлөх шаардлага гарч ирэх бололтой. Алдаа дутагдап гаргахаас зайлсхийхийн тулд хамгийн ойр дотны хүмүүсийн санал зөвлөгөөг авах хэрэгтэй ба яарч тэвдэн шийдвэр гаргах гэсний хэрэггүйг од гарагс анхааруулж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Эерэг өдөр, сэтгэл санаа амар амгалан, биеийн байдал сайн байна. Гэр бүлийн харилцаанд эерэг байдал зонхилно. Гэвч гэнэтийн маргаан нөхцөл байдлыг хурцатгаж магадгүйг анхаарах хэрэгтэй. Ажил хэргийн асуудал танд ашиггүйгээр шийдэгдэх төлөвтэй. Та хүмүүсийг гадна үзэмжээр нь хийсвэр байдлаар дүгнэж, сөргөөр хандахаас зайлсхий. Гараа зүсэх буюу цус гарвал муугийн шинж.
Мэлхий (6/22-7/22)
Холимог өдөр. Таны амьдралд гэнэтийн өөрчлөлтүүд гарч мэднэ. Хүсээгүй уулзалт эсвэл таагүй мэдээ сонсож болно. Санхүүгийн хүрээнд ямар нэгэн уналт гарахыг одод зааж байна. Зөв ухаан ба тэвчээрээ хадгал. Найз нөхөд ба ойрын төрлүүдийн зөвлөгөө эерэг үр дүн авчирна. Орой нь идэвхитэй амрах, сексийн энерги гарах, үр тогтоход сайн . Өглөө нь тунгалаг нартай байвал сайны тэмдэг.
Арслан (7/23-8/22)
Таны зүрх сэтгэлд үүссэн гүн гүнзгий мэдрэмж дотоод сэтгэл ертөнц тань амин чухал ажил хэргээ мартахад хүргэх тийм хүчтэй эргэцүүлнэ. Та энэ агшиныг ашиглаж өөртөө давуу байдал үүсгэх хэрэгтэй. Таны өмнө шинэ амьдралын үүд хаалга нээгдэж байна. Энд та ч гэсэн хаанчилж удирдах боломжтой гэдгийг од эрхэс зөвлөж байна.
Охин (8/23-9/22)
Хэрвээ та өмнөх өдрүүдэд гарсан асуудлуудыг амжилттайгаар шийдэж чадвал өнөөдөр, бүх төрлийн харилцаанд тааламжтай өдөр болох болно. Зүрх сэтгэлдээ та тайван амгалан байна. Гэр бүлийнхэнтэйгээ ээлжийн амралтаа өнгөрүүлэх, аль эсвэл хамт амрах талаар хэлэлцэж ярилцаарай. Аялж жуулчлахад тохиромжтой байх бөгөөд романтик уулзалт дагалдах болохыг амлаж байна. Харин өөрийнхөө шинэ харилцаа холбооны талаар ойрын төрөл төрөгсөддөө хэлж дуулгах цаг хараахан болоогүй байгааг анхаараарай.
Жинлүүр (9/23-10/22)
Урьд өдрүүдийн урам хугаралт, гомдол ард үлдэж та дахин эрч хүчээр дүүрэн байх бололтой. Гэртээ болон ажил албан дээр гарсан маргаан мэтгэлцээнийг шийдэх гэж яарсны хэрэггүй. Энэ нь ямар ч үр дүнг авчрахгүй байх ба зөвхөн таны хүчин чадал, цаг хугацааг барсан хэрэг болно. Мөн албан тушаал нэр хүндийн хойноос хөөцөлдөн биеэ чилээх шаардлага танд байхгүй байна. Од гарагийн тааламжтай байрлалын нөлөөллөөр санхүүгийн байдал бага зэрэг дээшилж, ирээдүйд хийх ажлын чиг хандлага тодорхой болох шинжтэй.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр одод таныг ивээлдээ авчээ. Та хойш тавьсан ажлаа дуусга, шинийг эхлэх хэрэггүй. Сансрын энергийн өөрчлөлттэй холбоотойгоор энэ өдөр хариуцлагатай шийдвэр гаргаж болохгүй, мөн яаруу сандруу алхам хийх дэмий. Эрсдэлд дуртай зангаасаа болж, ойр дотны хүмүүстэй хэрэлдэх буюу эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирэх магадлалтай. Биеийн ачааллыг бүү хэтрүүл, мөн согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Амьдралын эрч хүч буурах магадлалтай. Уур унтуу хүрч, илүү ихээр ядарч, айж түгшсэн мэдрэмж өсөн нэмэгдэнэ. Энэ үед та юу ч хийх гэсний хэрэггүй. Ойр дотныхон таныг үнэлж, хүндлэн дээдэлнэ, Та зөвхөн гэртээ л амар амгалан байдлыг мэдэрч, тайвшралыг олж чадна. Өдрийн хоёрдугаар хагаст таагүй мэдээлэл сонсох, аль эсвэл муу мэдээ хүлээн авч мэднэ. Гэхдээ та аливаа зүйлийг сэтгэлийн хөөрлөөр шийдэхгүй байхыг анхааруулж байна.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр хамгийн чухал нь сэтгэлийн тайван байдлыг хадгалж гадны таагүй нөлөө, гэнэтийн цохилт, уур цухалдлаас өөрийгөө хамгаалахад оршино. Дараа долоо хоног нь тайван байдал, бүтээлч хөдөлмөр, амжилт орлогыг амлаж байгаа учраас сайхан амарч хүч чадлаа сэлбэх нь чухал. Цэвэр агаарт алхаж зугаалахад тааламжтай.
Хумх (1/20-2/18)
Энэ өдөр таны ойрын улсуудад хэцүү байх болно. Өөрийн хувийн сонирхол ба дуртай ажилд бүхэлдээ автахгүй байхыг хичээ. Бусадтай харилцах зай үлдээ. Анхааралгүй байдлаас чинь болж шаналж мэдэх ойрын хүмүүсийн тухай бод. Шинэ танилтай болох гэж оролдох хэрэггүй. Энэ нь эрсдэл дагуулах болно.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр танд хамтын хөдөлмөрөөс илүүтэй, бие даан ажиллаж хөдөлмөрлөх нь чухал байна. Энд хэн нэгний оролцоо тус дэмийг хүлээх хэрэггүй. Хамгийн нарийн төвөгтэй асуудлуудад сандарч мэгдэлгүй тайвнаар хандаарай. Орой үдшийг ганцаараа өнгөрөөхийг зөвлөж байна. Тайвшралыг олохын тулд гэр орны аар саар ажлаас хөндийрч хийх дуртай сонирхдог зүйлээрээ хичээллээрэй.