Зохиогч: Урлаг

Бага балчир ахуй цагт хурга хариулж эмээдээ тусалдаг байлаа. Эмээ маань өндөр настай ч гэсэн тэнхлүүн бас ач, зээ биднийхээ өмгөөлөгч байлаа. Эмээгийн тогоо нь зэс, домбо нь зэс, бөгж нь зэс. Бас аяга нь улаан зэс байсан.

Read More

“Тэнгэр дуугарахын өмнө” эмгэнэлт тууж, “Усны үнэр”, “Хуруун чинээ лааны гэрэл” өгүүллэг, “Мөнхийн ус”, “Сүүл” хошин өгүүллэг зэрэг олон арван гайхалтай бүтээлүүдээрээ түмэн олноо танигдаж, хайр хүндлэлийн хүлээсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, шог зураач Цэндийн Доржготов “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадмын талаар ийн өгүүллээ.

Read More

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарт өглөө. УИХ-аар баталсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд маргаан үүсч буй энэ цаг үед Засгийн газар дахин хууль зөрчсөнд харамсаж байгаагаа хуульчид илэрхийлсэн байна.

Read More

Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Хотын соёл” аяны хүрээнд улирал тутам “Хотын соёл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болж, 2017 оны Нэгдүгээр улиралд “Хот ба үйлчилгээний соёл” дэд сэдвийн хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Соёл, урлагийн газрын харъяа байгууллагууд, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Соёл, урлагийн их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл, оюутан залуучууд оролцлоо.

Read More

“Хөрш” нэртэй олон ангит кино энэ сарын 27-ноос эхэлж VTV телевизээр гарах гэж байна. Уг нь бол хоёр хөршийн амьдрал ахуйг харуулах бололтой юм, кино багийнхных нь бичиж байгаагаар бол. Гэхдээ энэ кинонд гомо нарын амьдралыг ч бас харуулах бололтой. Өнөөдөр цахим ертөнцөөр “Хөрш” гэдэг киноны гомо залуучууд эрээ цээргүй үнсэлдэж, бүр хэлээ ам руу оруулж байгаа хэсэг цацагдлаа. Хүн бүр л эрээ цээргүй, гаж байгааг нь гайхаж байна. Аргагүй, манайд ийм зүйлийг хүлээн зөвшөөрөөгүй, зөвшөөрөх ч үгүй байх. Бид дорно зүгийн хүмүүс. Тэр дундаа өөрийн гэсэн агуу ёс заншилтай, өвөрмөц сэтгэлгээтэй ард түмэн. Тийм болохоор гомо, лесби гэх гаж зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой.

Read More

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгийг бэлтгэн гаргадаг “Херо” энтертаймэнт студийн захирал Б.Баатар сүүлийн үед Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших эрхэмүүдийн тухай чих тавих болсон байна. Тэрээр МАН-аас нэр дэвших боломжтой эрхэмүүдийг нүүр хуудсаараа дамжуулан зарлаж эхэлсэн.

Read More

БНСУ-ын жүжигчин Чан Гын Сок өндгөвчний хорт хавдар өвчтэй монгол охинд тусалсан талаар өнөөдөр “Yonhap news” агентлаг уламжлав. “Tree J Company” агентлагийн мэдээлснээр, жүжигчин залуу өвчтөний ар гэрийнхэн охиныхоо замын зардал болон эмчилгээний төлбөрийг төлж чадахгүйд хүрснийг сонсоод туслахаар шийджээ. Мөн тэрээр охиныг Солонгосын хамгийн сайн эмнэлэгт эмчлүүлэх нь чухал гэж үзсэн байна. Эдүгээ Солонгос улсад байгаа охин “Ирэх тавдугаар сарыг хүртэл эмчилгээнд хамрагдахаар болсон” хэмээн онцлоод, “Өвчний онош тогтоогдож, Монголд хагалгаанд ороод, маш хүнд байсан. Чаны тусламжтай дахин сэргэлээ” хэмээн хэлжээ.

Read More