Үзүүр нь шарласан чиний зургийг
Үзэх бүрийдээ сэтгэл догдолж
Үнгэгдэж гаднах нь илэгдсэн ч гэсэн
Үнэхээр чиний сайхан зураг
Зохиогч: Урлаг
Саруул шөнийн сувдан шүүдрийг
Шимсэн цэцэгс сэрүүн байна
Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг
Сэрүүн цэцэгс сонссон болов уу
Үүлэн чөлөөнөөр сар шагайхад
Үдшийн бүрийгээр хос зугаална аа
Үнэн хайртай чи минь байсан бол
Би ч гэсэн зугаалах байсан
Саран наран туяат
Сайхан нүдэн бүсгүй
Ариун нандин сэтгэлт
Алаг нүдэн бүсгүй
Анх би чамайгаа хараад
Аливаа зүйлийг бодсонгүй л явлаа
Өдөр хоног өнгөрөх тусам
Өөрийн эрхгүй л чамдаа дасаж дээ
Сэтгэл сэргээж баяр бэлэглэсэн
Итгэл дүүрэн чиний минь мишээл
Хаа ч явсан нэг л яруу
Хангал зүрхийг минь догдлуулна
Намрын сэрүүн орой
Хотоор баахан тэнэлээ
Ханьсах хүн байхгүй болхоороо
Ганцаар баахан хэслээ
Нүдээ би анилаа хайртай түүнийгээ санан бодлоо
Нүдийг нь зөөлөн үнслээ
Хорвоод хосгүй үнэрийг нь шимтэн байж мэдэрлээ
Цээжиндээ би тэвэрлээ
Хайрт чинийхээ царайг харж
Хайрын үгээ хэлж явахдаа
Хагацаж сална гэдгийг
Харин би чинь мэдсэнгүй, хайрт минь
Алаг нүдтэй ангийн охинын
Алиа хонгор аашинд нь уяраад
Алгын чинээ атгахан зүрх минь
Аяндаа л чам руу тэмүүлнэ
Хулгайн нүдээр бие биенээ ширтээд яахвээ/2