Алтан хавчаараар хавчсан үсээр чинь
Аясын салхи наадан тоглоно
Ариун дурлалын жаргалыг эдлээд
Амраг чамайгаа налан суух юмсан
Зохиогч: Урлаг
Над руу улам ойртох тэр нэг бүсгүй
Энхрий туяхан биеэ илбүүлэн гайхуулаад
Зүүдний юм шиг итгэж ядаад
Харцыг булаан сэтгэл баясана
Чи минь үүрд минийх үү
Тийм гэдгээ хэлээд үнсээч
Зүрх минь чам руу тэмүүлдэгийг
Зөн совин чинь мэдэрч байна уу
Танай гадаа өнгөрүүлсэн хүйтэн өдөр
Чамайг гарахыг хүлээж би зогсоно
Тэвчээр алдам зэврүүн энэ нэг л өдөр
Хайрандаа шатсан сэтгэл минь хөрсөнгүй ээ
Тэр үдэш тэргэл сартай намуухан шөнө байсан
Тэр үдэш чам руу би яаран алхан байж очсоноо
Саяхан юм шиг санах юм даа би
Тэгэхэд чи намайг ичингүйрэн хүлээж байсан
Учрах хорвоод чамайгаа хараад
Уярал хайрын дуугаа дууллаа
Алаг дэлхийд хослон жаргах
Ариун журмын хань минь билээ
Би чамтай борооноор алхаж байна гэж зүүдэлсэн
Хүүгийн минь хоолой эргэн тойронд
Инээд хөөрөөр цангинах үед
Чамайг эзгүйд ганцаардах юм
Зүрхэнд минь цохилох хайр бүхэн
Зөвхөн биднийх болохоор
Зүгээр л биенээ хайрлах гэж хамт байсан
Дэндүү их хайртай даа унагасан нулимсаа би барж дууссан
Дэргэдээс чинь хол хайрлаж байгаад уучлаарай….
Чамтайгаа анх учирахдаа
Оддын гэрлээс би атгасан
Чамайгаа анх үнсэхдээ
Тэнгэрт нисмээр санагдсан
Хар нүдэн бүсгүйг над руу зөөлөн ширтэхэд
Хамаг бие минь халуу шатаж барьц алдан сандрах боллоо
Дөлгөөхөн ааштай бүсгүйг үргэлжийн хүсээд байх юм
Дөнгөж саяхан уулзаад саллаа ч эргээд учирмаар утасдмаар уулзмаар