Зохиогч: Урлаг

Яг үнэндээ ахиад би чамтай учрахгүй гэж
Юу ч асуулгүйгээр чи намайг орхих боллоо гэж
Урсах нулимсыг минь чи арчихгүй байна гэж би
Уйлсан сэтгэл минь чамайг зүүдэллээ

Read More

Ганцаардаж уйтгарлан хэн нэгний төлөө чи
Хэнд ч өгөөгүй хайраа түүн рүү явуулаад одсон
Харамсаж гуниглан чи өөртөө битгий гомдооч
Халуун сайхан сэтгэл чинь чамайг орхиод яваагүй
Ирээдүйн сайн сайхны төлөө үүрд хамт байна гэж итгээд
Энэ л ертөнцийн харанхуйг чи бидний сэтгэл гэрэлтүүлнэ

Read More

Ирэх ёстой бүхэн хаанаас ч юм бэ ирсэн
Зовлон бүхэн чинь хайрын үр биш ээ
Зүрхэнд чинь мэдрэгдсэн хайрын өвдөлт бүхэн
Зовоож байсан ч зовлон ердөө биш ээ

Read More

Тэр намайг орхиод явсан эргэж хараад инээмсэглэсэн
Харин би уйлаад үлдсэн тэр нулимсыг минь арчаагүй
Тэгэхдээ би ганцаар биш дэргэд гуниг хамт байсан
Өдөр шөнөөр солигдоод гүн харанхуй бас хайртай
Харин одоо бол энэ бүхэн зүүд, үүр цайсан
Халуун наран зүрхэнд мандаад, тэр намайг дулаацуулсан

Read More

Өвлийн шөнө цасан бударч
Өвч олноороо зүүдлэн нойрсоно
Цасан одод гялтаганан чимсэн
Цагаан орчлон тансаг налайна

Read More

Есдүгээр сарын нэгнийг ямар их хүлээдэг байлаа
Ерөөлөөр учирсан гэж томчууд шиг боддогсон
Ангийнхаа хаалгыг татаад орох болгондоо
Аюулхай зүрх минь айх мэт жаахан түгшдэгсэн

Read More

Энэхэн төдий учрал дээрээс зовлон яахлаараа ирэв дээ
Энэ л халуухан хайрыг минь, жаргал яагаад эндүүрэв дээ
Мэдэхгүй нь би мэдэхгүй нь, мартаж чадахгүйгээ мэдэж байна
Миний үнэн үгийг минь өөрөөсөө чи олоорой

Read More