Зохиогч: Урлаг

Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Read More

Монгол хэлний тухай хуульд зааснаар төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах, эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд иргэдийн найруулан бичих чадварыг мэдээлэл, арга зүйгээр хангах зорилготой энэхүү цахим сайтын нээлт өнөөдөр /2017.03.21/ БСШУСЯ-нд болов. Тус арга хэмжээнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян, Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор Ж.Баянсан, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар оролцов.

Read More

Амьсгалын фитнес амьдралыг уртасгана Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах сайхан үед бид амьдарч байгаа азтай хүмүүс. Дээхэн үед юун фитнес манатай дасгал хөдөлгөөний талаар ч мэддэг хүн цөөхөн байсан. Тэгвэл өнөө үед олон улсад фитнесийн спорт улам нарийсаж амьсгалын хүртэл фитнес байдаг болсон талаар дуулаад миний бие ихэд гайхаж билээ.

Read More

Сүүлийн үед олны танил одуудын зургууд хакерийн халдлагад ихээр өртөж байгаа билээ. Тэдний нууц зургуудыг интернэтээр тараан саяхан британи жүжигчин Эмма Уотсоны нүцгэн зураг тарсан бол энэ удаад америк жүжигчин Аманда Сеифрэйдийн зураг мөн ил болжээ. Түүний найз залуу мөн жүжигчин бөгөөд энэ удаад залуу хосын секс зураг хүртэл алдагдсан байна.

Read More

Өнөөдөр гуравдугаар сарын 22 буюу өдөр, шөнө тэнцэх энэ өдөр казахууд өвлийг өнтэй давсны баяраа тэмдэглэдэг. Өнгө өнгийн хээ хуартай хувцас хэрэгсэл, ширмэл ширдэг, сургуулилттай бүргэд гээд үндэснийхээ уламжлал хэв маягийг хадгалсаар ирсэн казах түмний “Науриз” буюу Нарны баяр өнөөдөр тохиож байна.

Read More