Боловсрол суваг телевизээс “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг өнгөрсөн жил зохион байгуулж, нэг хэсэгтээ л үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан. Тэгвэл тус шоуны хоёрдугаар улирлын тоглолт ирэх сарын 9-нөөс эхлэн үзэгчдэд хүрч эхлэх ажээ. Тус шоунд Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Эмоци продакшны жүжигчин Б.Ариунцэцэг, БНСУ-ын Монтант хамтлагийн дуучин С.Гантогоо, Төгөлдөр хуурч Ами, дуучин Б.Халиун нар оролцох гэж буй аж.
Зохиогч: Урлаг
Сүүлийн үеийн гаргасан ололт амжилт болон олны хараанд өртсөн байдлаар энэхүү жагсаалтыг гаргасан бололтой. Харин таны хувьд одоо цагийн хамгийн сайхан 10 эмэгтэйд хэнийг нэрлэх бэ.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Манай улс дамжин өнгөрөх тээврийн зангилаа, тээвэр логистикийн төв болох боломжтой. Энэ ч үүднээс олон улсын тээвэр, худалдааг хүндрэлгүй хурдацтай болгох ТИР конвенцид манай улс нэгдсэн байдаг. Гэвч энэхүү ТИР конвенцийн системийг бүрэн хэрэгжүүлэхэд хил гаалийн шалгалтыг бүрэн цахимд шилжүүлэх, ажилчдыг сургалтад хамруулах зэрэг шаардлага тулгарч байгаа. Тиймээс Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос Олон Улсын автотээврийн холбоотой хамтран “Олон улсын тээвэрлэлт ба ТИР конвенцийн үүрэг” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулж байна.
Монголын Үндэсний музей нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, аравдугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүйгээр үйлчлэх эрх олголоо. Тодруулбал дээрх музей нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 120 орчим ерөнхий боловсролын сургуулийн 50 гаруйтай нь гэрээ байгуулжээ. Улмаар БСШУЯ-наас баталсан “Цөм хөтөлбөр” болон ЕБС-ийн түүхийн хичээлтэй холбогдуулан аравдугаар ангийн сурагчдад нээлттэй боломжийг бүрдүүлж байна.
Монголын эзэнт гүрний Их хатдын нууцлаг түүхийголон орны эрдэмтэн судлаачид эх сурвалжид тулгуурлан судалж, цөөнгүй ном бүтээл олны хүртээл болж байсан. 2010 онд Америкийн нэрт эрдэмтэн Жэк Уэтерфорд“Монголын их хатдын нууц товчоо” хэмээх номоо хэвлүүлж байсан бол өдгөө 2017 оны босгон дээр судлаач Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” хэмээх ном нээлтээ хийснээр дундад зууны үед түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн ч төдийлөн судлагдаагүй Монгол хатдын тухай бүтээл олны хүртээл боллоо.
