Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Амь” үзэсгэлэн олны анхаарлыг татаж байна
Үзэсгэлэн

“Амь” үзэсгэлэн олны анхаарлыг татаж байна

Урлаг Урлаг10/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран барималч, багш Өлзийбаатарын Одхүүгийн “Амь” нэртэй бие даасан үзэсгэлэн “ХААН” галерейд урлаг сонирхогчдын хүртээл болж байна. Тэрбээр энэхүү үзэсгэлэнгээр нийгмийн сэтгэл зүйн түгшүүр, дотоод дарамтыг хүний бие махбодын эмзэг эрхтнүүдээр дамжуулан илэрхийлэхийг зорьжээ.

Ө.Одхүүгийн бүтээлүүд орчин үеийн нийгэмд нийтлэг ажиглагдах сэтгэл түгшилтийн шалтгаан, хүний дотоод ертөнцийн эмзэг байдлыг уран баримлын хэлээр илэрхийлснээрээ онцлогтой. Тэрбээр нийгэмд хөл тавьснаасаа хойш энэхүү сэдвийг сонирхон судалж, улмаар хүн төрөлхтөн өөрөө нийгмийн түгшүүрийг бий болгож буй гол хүчин зүйл хэмээн үзжээ. Шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил ирэхийн зэрэгцээ эрсдэл, аюул дагуулж, хүний төгсгөлгүй шунал нийгмийн дарамтыг улам гүнзгийрүүлж буйг түүний бүтээлүүд илэрхийлдэг.

“Амь” үзэсгэлэн нь “амьд байна” гэдэг ойлголтыг зөвхөн оршихуйгаар бус, харин оршин тогтнохын төлөөх тасралтгүй тэмцэл хэмээн тайлбарлаж, урлагийг үзэгчтэй нэгдсэн үедээ “амь ордог” хэмээх санааг дэвшүүлжээ.

Тус үзэсгэлэнд хүний амьдралын түүх, сэтгэл хөдлөлийн илрэлийг бэлэгдэх “зүрх”, “уушги”, “нүд” зэрэг эрхтнүүдийг онцлон авч үзжээ. Эдгээрийг аварга том хэмжээгээр дүрсэлж, дотроосоо гэрэлтэх шийдлээр амьдралын эрч хүч, оршихуйн мөн чанарыг илэрхийлсэн бол улаан гэрэл нь сэтгэлзүйн дарамт, дотоод шахалт, аюулын дохиог илтгэнэ. Ийнхүү түүний  бүтээлүүд амьдралын эмзэг, хэзээ ч тасалдаж мэдэх агшныг мэдрүүлж, үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.

Ө.Одхүү нь Дүрслэх урлагийн академийг суралцан төгсөж, магистр, доктор (Ph.D.) зэрэг хамгаалснаас гадна Монгол Улсын их сургууль болон БНСУ-ын Күүкминий их сургуульд суралцсан. Тэрбээр уран бүтээл, судалгааны ажлыг хослуулан туурвиж, орчин үеийн нийгмийн асуудлыг уран сайхны хэлээр илэрхийлж буй цөөн уран бүтээлчдийн нэг юм.

“Амь” үзэсгэлэн 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.