Зохиогч: Урлаг

Австралийн Мельбурны Урлагийн их сургуульд суралцдаг граффити уран бүтээлч Х.Хоснаран “Киви” хамтлагын дуучин Д.Уламбаярын дүрийг Мельбурн хотын гудамжинд зуржээ. Тодруулбал, Мельбурн хотын “Hosier lane” нэртэй гудамжны дуучин Укаг монгол хатны өмсгөлтэйгөөр дүрсэлжээ.

Read More

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Read More

Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Боловсролын газар, “Өөрчлөлтийг шинэчлэгч төв” ТББ-тай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Зөв зан чанар-Хотын соёл” илтгэлийн уралдааныг зарлаж байна. Удирдамжид заагдсан зан чанарууд болон багш нар өөрсдийн шинэ санал, санаачлагыг гаргаж, илтгэлээ боловсруулах бөгөөд илтгэлийг 3 үе шаттай зохион байгуулж, шалгаруулалтыг ирэх дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 19-ний өдөр хүртэл зохион байгуулах юм.

Read More

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 13,14-ны өдрүүдэд Соёл урлагийн газрын Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцан арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулжээ. Сургалтад нийт 17 харьяа байгууллагын удирдлага, албан хаагчид хамрагдсан байна. Сургалтыг Ажлын хэсгийн ахлагч Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Шилэн дансны болон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” сэдвээр, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтан Л.Анхныбаяр, Д.Одонтуяа нар “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” болон “хөрөнгө орлогын мэдүүлэг” сэдвээр тус тус сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Read More

УИХ-ын хамгийн залуу гишүүн хэмээх тодотголтой Д.Гантулга гишүүн “Залуу малчдаа дэмжих аян” эхлүүлж хөдөө орон нутагт ажиллаж байгааг бид өмнөх өдрүүдэд мэдээлж байсан. Тус аяны хоёр дахь хэсэг Архангай аймгаас эхэлсэн бөгөөд өнөөдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллажээ.

Read More