Сонгодог дуучдыг олон нийт төдийлөн мэддэггүй. Тэд танигдахын төлөө улайрдаггүй, харин мэргэжилдээ гаршихын тулд чимээгүйхэн хөдөлмөрлөсөөр байдаг. Өнөөдөр бид Монголын шинэ залуу сонгодог дуучдын нэг болох УДБЭТ-ын дуучин Э.Мөнхтөрийг урьж ярилцлаа. Тэрээр тун удахгүй 3-р сарын 22-нд анхны бие даасан тоглолтоо хийх гээд тун завгүй бэлтгэлээ хийж байх үеэр нь бид ярилцсан юм.
Зохиогч: Урлаг
Сонгодог дуучдыг олон нийт төдийлөн мэддэггүй. Тэд танигдахын төлөө улайрдаггүй, харин мэргэжилдээ гаршихын тулд чимээгүйхэн хөдөлмөрлөсөөр байдаг. Өнөөдөр бид Монголын шинэ залуу сонгодог дуучдын нэг болох УДБЭТ-ын дуучин Э.Мөнхтөрийг урьж ярилцлаа. Тэрээр тун удахгүй 3-р сарын 22-нд анхны бие даасан тоглолтоо хийх гээд тун завгүй бэлтгэлээ хийж байх үеэр нь бид ярилцсан юм.
Дэлгэцийн тав дахь уран бүтээлээ үзэгч олонд өргөн бариад байгаа “Хувьсал” продакшины авьяаслаг бүсгүйчүүд сонирхуулах зүйл ихтэй яваа нь мэдээж. Өмнөх уран бүтээлүүд шигээ үзэгчдийг дахин байлдан дагуулж, кино урлагийн ертөнцөд ээлжит нэгэн тэсрэлтийг хийгээд байгаа тэдний хувьд царайлаг, авьяаслаг залууст тун ч “нугасгүй” бололтой. Охид хүүхнүүдийн харцыг татаж, хайрыг булаасан халуухан залуусыг ёстой л нэг ангуучилж яваа гэнэ шүү, цаана чинь.
Хангай шиг түшигтэй ханагар сайхан эрчүүдийн минь баяр айсуй. Мартын 8-наар мартагдахааргүй баярласан бүсгүйчүүд та бүхэн мэдээж эрчүүдээ хэрхэн баярлах вэ гэж бодож сууна уу. Тэгвэл эргэлзээгүй Крокус эвент холл-ийг зорихыг зөвлөе. Учир нь Монголын рок, попын шилдэгүүд энэ Баасан гарагт гайхамшигт тоглолт зохион байгуулах гэж байна.
МБСХ-ны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Монголд байхгүй буудлагын тийрийг хувийн хөрөнгөөрөө бариулжээ. Бариулаад зогсохгүй холбооныхоо мэдэлд хүлээлгэж өгөх гэнэ. Үгүй, яамай даа, спортын холбоод удирдаж байсан “Бэлтэй” эрчүүдээс хэн нь ийм “зүрх” гаргасан юм бол.
УИХ-ын гишүүн Д.Гантулгын орон нутаг дахь аян үргэлжилж байна. Тэрээр “Залуу малчдаа дэмжих аян”-ыг санаачлан хэрэгжүүлж УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байна. Монголын морин спорт, залуу уяачдын холбоо зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Монголын сайтын холбоо, Удирдлагын академийн сонсогч, төгсөгчдийн холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо, Жи си ай Чайрмон клуб зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй уг аяны хоёр дахь хэсэг Архангай аймгаас өчигдөр эхэллээ. Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан тэргүүтэй холбогдох албаныхантай ажлын уулзалт хийснээр ажлын айлчлал эхэлсэн бол аймгийн төрийн албан хаагчид болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчид мөн МУБИС-ийн Архангай аймаг дахь багшийн сургуулийн оюутан залууст тодорхой сэввүүдээр лекц уншиж, сургуулиудын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, санал бодлоо солилцлоо.
“Ninjee&Saraa tailor”-ын чамбай бүсгүйчүүд хавар, намрын пальтонууддаа 50 хувийн хямдрал 14 хоногийн хугацаанд зарласан нь олон хүнийг барялуулан, “хуйлруулж” байна. Загварыг тодорхойлогч бүсгүйчүүд 1980-аад оны загварыг шингээсэн их хотын өнгөлөг мөнгөлөг бүсгүйчүүддээ зориулан өнгөлөг, дэгжин загварын пальтог үйлчлүүлэгчддээ санал болгож байгаа аж.
