Зохиогч: Урлаг
УДБЭТ-ын уран бүтээлчид маргааш цэргийн баярыг тохиолдуулан А.Хачатурян “Спартак” балетыг тоглох гэнэ. Эл балет нь ХХ зууны шилдэг балетын жагсаалтад багтсан байдаг билээ. Балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян нар 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон, “Киров”-ийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх найруулан тавьж байжээ.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.
Энэ сарын 21-ны өдөр “Asian film awards 2017” Хонг Конгын Соёлын төвд улаан хивсны ёслолоор эхэлнэ. Азийн Оскар гэгдэх энэ наадамд Монгол улсаас анх удаагаа урилгаар оролцохоор боллоо. Уг наадамд Монгол улсаас анхлан оролцож, улаан хивснээ алхах хүн бол Мисс Б.Гантогоо, фото модель Б.Гүнзаяа нар юм. Б.Гүнзаяа нь “Miss intercontinental”, “Photo model of the world 2016”, “Miss leisure world 2016”, “Miss city tourism 2017” зэрэг тэмцээнүүдэд оролцож, Монголчуудын гаргаж байсан амжилтыг шинэчилж, Тэргүүн байр, дэд байр болон номинациудын эзэн болж хүндэт титмүүдийг эх орондоо авчирч байсан. Энэ нь олон улсад танигдах, хамтарч ажиллах саналуудын эхлэл болж “ASIAN FILM AWARDS”-д уригдах гол нөхцөл нь болсон ба FILM AWARDS TV-тэй хамтран ажиллах санал авсан байна. Энэхүү саналыг авахад Мисс Б.Гантогоо тэргүүтэй “Мисс Монгол аялал жуулчлал” холбоо голлох үүрэг гүйцэтгэсэн аж.