Зохиогч: Урлаг

“Хэрвээ би шидтэн байсан бол” богино хэмжээний кино наадам дөрөвдүгээр сарын сарын 15-нд болно. Энэхүү наадамд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх, түүнээс гарах үр нөлөөний талаар олон нийтэд мэдээлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг уриалсан, ухаарал өгсөн байдлаар киногоо бүтээх шаардлагатай юм. Нийт 5 сая төгрөгийн шагналын сантай тус наадмын бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ. Харин шалгарсан бүтээлүүдийг дөрөвдүгээр сарын 15-нд “Ай Синема” кино театрт гаргаж олны хүртээл болгох гэнэ.

Read More

“Монголын кино урлагийг хөгжүүлэх сан”, “Нью тур сафарис” ХХК-тай хамтран Кино урлагийн шилдгийг шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Аливаа уран бүтээлийн шүүгч нь үзэгчид байдаг. Энэхүү арга хэмжээнд 2016 онд Монгол Улсад нээлтээ хийсэн 46 кино оролцох бөгөөд эдгээрээс шилдэг 25 киног үзэгчдийн санал асуулгаар тодруулах юм.

Read More

“Хүй”, “Нохой орон”, “Монголын дуу”, “Мөнхийн хөдөлгүүр”, “Хадаг”, “Хүсэл шунал”, “Алаг үрс”, “Алсын удирдлага” зэрэг кинонд зураглаач, найруулагч, продюсероор оролцож байсан Сахьяагийн Бямбын “Хэвтрийн хүн” кино төсөл Канны олон улсын кино наадамд шалгарчээ. Нийт 14 орны 16 найруулагчийн бүтээл уг наадамд шалгарсан бөгөөд Хятад, Өмнөд Африк, Мексик, Сингапур улсын найруулагчид багтжээ.

Read More

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Read More