Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хэрвээ би шидтэн байсан бол” богино хэмжээний кино наадам болно
Нийгэм

“Хэрвээ би шидтэн байсан бол” богино хэмжээний кино наадам болно

Урлаг Урлаг09/03/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17195188_1825459007716996_1782136051_o_copy_1000_500x5008046644372017-03-09-13-35[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Хэрвээ би шидтэн байсан бол” богино хэмжээний кино наадам дөрөвдүгээр сарын сарын 15-нд болно. Энэхүү наадамд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх, түүнээс гарах үр нөлөөний талаар олон нийтэд мэдээлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг уриалсан, ухаарал өгсөн байдлаар киногоо бүтээх шаардлагатай юм. Нийт 5 сая төгрөгийн шагналын сантай тус наадмын бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ. Харин шалгарсан бүтээлүүдийг дөрөвдүгээр сарын 15-нд “Ай Синема” кино театрт гаргаж олны хүртээл болгох гэнэ.

“MILKY WAY” төсөл “Хэрвээ би шидтэн байсан бол” сэдэвт богино хэмжээний кино наадам-2017

Удирдамж

1. Сэдэв

    Наадамд бүртгүүлсэн оролцогч бүр ухаалаг гар утас, мэргэжлийн болон хагас мэргэжлийн камер ашиглан “Хэрвээ би шидтэн байсан бол”сэдвийн дор богино хэмжээний кино бүтээнэ.
    Богино хэмжээний кино нь Хүүхдийн хүчирхийлэл болон түүнээс гарах үр нөлөөний талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүхний оролцоо чухал гэдгийг уриалсан байхаас гадна хүмүүст ухаарал өгсөн, урам хайрласан, хүний сэтгэлийг хөдөлгөхөөр хийгдсэн байна.

2. Журам болон шаардлага

    Киног ухаалаг гар утас, мэргэжлийн болон хагас мэргэжлийн камераар хийж болно.
    “Хэрвээ би шидтэн байсан бол”сэдвийн хүрээнд бүтээлээ хийх.
    Бүтээл шинийг эрэлхийлсэн, содон хийцтэй, ямар нэгэн байдлаар бусдын бүтээлээс хуулбарлаагүй
    Бүтээлийн өмнө MILKY WAY төслийн лого, бүртгэлийн дугаарыг байрлуулах
    Бүтээлийн төгсгөлд “Найрамдал Ротаракт клубийн MILKY WAY төсөлд зориулан бүтээв” гэсэн өгүүлбэр оруулах
    Бүтээлдээ НЭР өгөх
    Нэг хүн буюу баг нэг бүтээлээр оролцох
    Нэг бүтээлийн бүртгэлийн хураамж 30,000 төгрөг

3. Формат болон хугацаа

   1. Бүтээлээ доор заасан форматаар хийх:

    1980*1080 Full HD
    Дүрсний эвлүүлэг хийсэн байх
    Дууны чанар сайн байх
    Англи хадмал оруулсан байх

   2. Бүтээлийн нийт үргэлжлэх хугацаа 10 минут хүртэл байна.

4. Шүүлт болон Шагнал

    Бүртгэл 2017 оны 2-р сарын 16-ны өдөр нээгдэнэ.
    Наадамд оролцож буй бүх бүтээлийг 2017 оны 3-р сарын 25, 26-ны өдрүүдэд хүлээн авна. Зөвхөн өөрийн биеэр авчирч өгнө.
    Хүлээн авсан бүтээлүүдийг MILKY WAY төслийн албан ёсны сайт дээр 4-р сарын 1-ний өдөр хүртэл байршуулна. Бүтээлийг шалгаруулахад сайт дээр байршуулсан бүтээлийн LIKE&SHARE цуглуулсан байдал 30%, Шүүгчийн оноо 70%-тайгаар нөлөөлнө.
    Шагналын сан

    1-р байр – Өргөмжлөл 3,000,000 төгрөг,
    2-р байр – Өргөмжлөл 1,500,000 төгрөг,
    Тусгай байр – Өргөмжлөл 500,000 төгрөг -ийн шагналыг тус тус гардуулах болно. Мөн ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагнал гардуулна.

5. Наадмын хуваарь

    “MILKY WAY 2017” сонирхогчдын богино хэмжээний кино наадам доорх хуваарийн дагуу явагдана.

Бүртгэлийн хугацаа: 2017.02.16-2017.3.24,

Бүтээл хүлээн авах: 2017.03.25-2017.3.26 (зөвхөн өөрийн биеэр авчирч өгнө),

Фeйсбүүк хуудаснаа байршуулах: 2017.03.27-2017.04.01,

Кино наадмын нээлтийн өдөрлөг: 2017.04.15. Шалгарсан бүтээлүүдийг кино театрын дэлгэцнээ гаргаж, шагнал гардуулах ёслол болох болно.

Холбоо барих: 99237855, 99049218, 88093787, 90911155

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.