Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Нар-Анир” хамтлаг БНСУ-ын “Campus Song Festival 2026” олон улсын уралдааны шилдэг 15-д шалгарлаа
Дуу хөгжим

“Нар-Анир” хамтлаг БНСУ-ын “Campus Song Festival 2026” олон улсын уралдааны шилдэг 15-д шалгарлаа

Урлаг Урлаг02/04/2026Шинэчлэгдсэн:02/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн 2025 онд БНСУ-ын “Physical Asia” шоу азийг байлдан дагуулсан билээ. Тэгвэл тус шоутай адил дуу, хөгжмийн “Hangang Campus Song Festival 2026” олон улсын уралдааныг БНСУ-ын Сөүл хотод “Korean Broadcasting System” болон “Jeju National University”-иас хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Тус уралдаанд олон орны нийт 189 хамтлаг оролцож байгаагаас Монгол Улсыг төлөөлж, Соёл урлагийн их сургуулийн дэргэдэх “Нар-Анир” хамтлаг үндэсний болон орчин үеийн хөгжмийн элементийг хослуулсан уран бүтээлээрээ оролцож эхний шатны шалгаруулалтаа амжилттай давж, шилдэг 15-д шалгарчээ.

“Hangang Campus Song Festival 2026” олон улсын уралдааны дараагийн шатны шалгаруулалт буюу шилдэг 5 хамтлагийг шалгаруулах шат 2026 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр БНСУ-ын Сөүл хотод болох бөгөөд “Нар-Анир” хамтлаг биечлэн оролцохоор хүлгийн жолоо залах нь ээ.

Дашрамд танилцуулахад “Нар-Анир” хамтлагийн ахлагчаар дуучин А.Ууганзаяа, хамтлагийн гишүүдээр морин хуурч, хөөмийч Б.Баярбаатар, хэл хуурч, бүжигчин Б.Батням, гитарчин, хөгжмийн найруулагч Д.Очсүрэн нар ажилладаг бөгөөд уран бүтээлийн чанар, шинэлэг хэв маяг, үндэсний өнгө аясыг орчин үеийн хөгжимтэй хослуулсан онцлогоороо ялгарч, цаашид дотоод, гадаадын тайзнаа Монголын хөгжмийн урлагийг сурталчлан таниулах зорилготой ажиллаж байгаа аж.

Ийнхүү бүх монголчуудаараа “Нар-Анир” хамтлагаа шилдэг таван хамтлагийн нэгээр үлдэж, шилдгийн шилдэг хамтлаг болох ерөөл өргөе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Оскар”-ын шагналт, Ирландын дуучин, ая зохиогч, жүжигчин Глен Хансард ослын улмаас амиа алджээ

30/07/2026
Дуу хөгжим Урлаг

Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.