Зохиогч: Урлаг

Азийн спортын сэтгүүлчдийн холбоо 2016 оны онцлох тамирчдаа тодруулжээ.

Энэхүү шалгаруулалтад зургаан орны 32 тамирчин багтсанаас Монгол Улсаас олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, шинэхэн гавьяат тамирчин Д.Отгондалай нар Азийн онцлох тамирчнаас тодорчээ.

Read More

Монголчуудын үндэсний баяр болох Цагаан сар нэгдүгээр сард, хоёрдугаар сард гэх маргаан намжиж, хоёрдугаар сарын 27-нд шинэлэхээр болсон билээ. Тэгвэл баяр ёслол, бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд амралтыг зохицуулсан тусгай хуультай. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2013 оны УИХ-ын гишүүн асан Су.Батболд нараас өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр Сар шинийн баяраар шинийн нэгнээс гурван хүртэл бүх нийтээр амардаг болсон. Тэгвэл энэ жилийн хувьд шинийн нэгэн даваа гаригт тохиож байгаа. Тиймээс хуулийн дагуу пүрэв гаригаас эхлэн ажлын өдрүүд эхлэх учиртай.

Read More

Монгол дахь хамгийн анхны олон улсын боловсролын групп dklkh “Фаро” International Education Group гадаад хэл сонирхогчдод зориулсан цуврал өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэхүү уламжлалаараа хятад хэл сонирхогчид болон БНХАУ-д тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй залууст зориулсан Хятадын боловсролын өдөрлөгөө зохион байгуулах гэж байна. “Сэрүүлэг оффис бюлдинг”-ийн 17 давхарт энэ сарын 14-нд буюу өнөөдөр 11.00 цагаас ердөө ганцхан удаа зохион байгуулагдах аж.

Read More

1. Шошийн төрлийн ургамал хэрэглэ: Долоо хоногт нэг удаа шошийн төрлөөр хоолло. Хатаасан шош нь уураг ихтэй тул амт, тэжээллэг чанарыг нь нэмэхийн тулд мах холих хэрэггүй. Харин махаа уураг багатай хүнсний ногоотой хольж хэрэглээрэй.

Read More

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 15-нд нутгийн баруун хагаст, 16-17-нд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 01 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 18-23 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 17. Санчир гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.

Read More

Энэ сарын 20-нд “Уулзахын хүслэн” хэмээх утга учиртай сайхан нэртэй уран бүтээлийн тоглолтоо сонсогч түмнээ өргөн барих гэж байгаа дуучин Х.Мөнгөнцэцэг олны хараанд “овжин” ихээр өртөх болжээ. СУИС-д МУГЖ, дэд профессор М.Найдалмаа багшийн удирдлаган дор таван жил суралцан төгсөж өдгөө СУИС-аас “чанартай бүтээгдэхүүн” гардаг гэдгийг батлан яваа түүний олон сайхан дуунуудын дотроос “Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөнтэй хамтран сэргээн дуулсан “Хайрын дээд хань минь” дуу сонсогч түмний сонорыг мялаан машид сайн үнэлгээ авсан билээ.

Read More