Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ
Сонин хачин

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

Урлаг Урлаг05/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы нэг амьтны хүрээлэнгийн макака сармагчны Панч нэртэй монш дэлхий даяар алдаршаад байгаа билээ. Эхдээ гологдож, бусад сармагчнуудад ад үзэгдсэн долоон сартай моншид хань болгох зорилгоор амьтны хүрээлэнгийн ажилчид Икеа тавилгын дэлгүүрт зарагддаг орангутанг мичний чихмэл тоглоом өгсөн юм. Гэтэл монш болон чихмэл тоглоомын хооронд үүссэн сэтгэл хөдөлгөм дотно харилцаа интернэтийн ертөнцийг байлдан дагуулах болсон байна. Үүнтэй холбоотойгоор Шведийн тавилгын дэлгүүрийн сүлжээ “Икеа” бас нэг өндөр эрэлттэй бүтээгдэхүүнтэй болжээ.

Орангутангийн чихмэл тоглоом нь тус компанийн гоёл чимэглэлийн “Djungelskog” (ширэнгэн ой) цуглуулгын нэг хэсэг бөгөөд нэг бүр нь $19.99 үнээр зарагддаг. Мягмар гарагийн байдлаар АНУ даяар байрладаг Икеагийн 54 дэлгүүрийн таваас бусдад нь уг тоглоомын нөөц дууссан байжээ. Үлдсэн тавд нь хоёроос илүүгүй тооны нөөц үлдсэн байна. Японы бүх 12 салбар дэлгүүрийн нэгээс бусдад нь энэ тоглоомын нөөц бас дуусжээ. Их Британийн бараг бүх салбар дэлгүүрийн нөөц шавхагдсан байна. “eBay” онлайн дэлгүүрт хүмүүс орангутангийн чихмэл тоглоомоо зах зээлийн үнээс өндөр үнээр зарах болжээ.

“Бид энэ тоглоомыг аль болох хурдан худалдаанд гаргахаар шаргуу ажиллаж байна. Манай сайн борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэг байсаар ирсэн энэхүү тоглоом Японд болсон үйл явдалтай холбоотойгоор эрэлт нь улам нэмэгдсэн” гэж Икеа дэлгүүрийн сүлжээг хариуцдаг Ingka Group-ийн гадаад худалдааны менежэр Хавьер Кинонес хэвлэлд ярьсан байна.

“Ikea” компани бас Панч моншийн нэр нөлөөг маркетингийн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ. Саяхан тус компани сошиал хуудсандаа орангутангийн чихмэлийн зургийг “Заримдаа замд тааралдсан нэгэн бидний гэр бүлийн хэсэг болох тохиолдол бий” гэсэн тайлбартай нийтэлсэн байна.

Даваа гарагт Малайзын Ikea дэлгүүрийн салбар чихмэл тоглоомын орлогын зарим хэсгийг тус улсын орангутанг мичийг хамгаалах санд хандивлахаар болсныг зарлажээ. Токио хотын төвөөс галт тэргээр 15 минут явж хүрэх зайд байрладаг Ичикава хотын жижиг амьтны хүрээлэн бас хүмүүсийн хөлд дарагдах болсон байна.

Сармагчнууд амьдардаг хэсгийг үзэх гэсэн хүмүүсийн урт дараалал өдөр бүр үүсэх болсонтой холбоотойгоор хүрээлэнгийн захиргаа энэ хэсгийн нэгдүгээр эгнээний үзэх хугацааг 10 минутаар хязгаарлаж, сармагчнуудын тав тухыг алдагдуулахгүйн тулд сэлфи саваа ашиглахыг хоригложээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус хүрээлэнд 9,600 орчим хүн зочилсон бол хоёрдугаар сарын нийт зочны тоо 47,000 орчим болсон нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өндөр үзүүлэлт болсон байна.

Панч монш сүүлийн үед сүрэгтээ аажмаар дасаж, бусад сармагчнуудаар халамжлуулах болсонтой холбоотойгоор чихмэл тоглоомтой өнгөрүүлэх цаг нь багасаж байгааг хүрээлэнгийн захиргаа мэдээлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

ФОТО: Дэлхийд цор ганц үлдсэн “ЯГ-6М” автомашиныг танилцуулж байна

17/06/2026
Сонин хачин Урлаг

MrBeast YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ

15/06/2026
Сонин хачин Урлаг

“Carnival Hunt” тоглоомын нээлтийн товыг зарлалаа

09/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.