Зохиогч: Урлаг
2017 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2017 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг доорхийн дагуу бүртгэж байна.
“Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран “Ub Art Gallery”-гийн дэмжлэгтэйгээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн, судалгаа, шийдэл багтсан цогц арга хэмжээг энэ сарын 11-17-ны хооронд “Ub Art Gallery”-д үнэ төлбөргүй дэлгэх гэж байна.
Монгол, Орос, Хятад гурван улсын гоо бүсгүйчүүдийн дунд зохиогддог “Манжуурын мисс” тэмцээн ОХУ-д 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөжээ.
Энэ жилийн тэмцээнд ОХУ-аас 30, Монгол, Хятадаас тус бүр 15 гоо бүсгүй авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн байна. Үүнээс тэмцээний ялагчаар Монгол улсаас оролцсон Н.Мишээлт тэргүүн байр эзэлжээ.
Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 14. Буд гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй, шар нохой өдөр.
2017 оны нэгдүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж үлдсэн олон гайхалтай уран бүтээлүүд байдаг. Тэдний нэг МУСТА Л.Оюунчимэг агсны амилуулан дуулсан “Үртэй хүн жаргалтай” дуу нь одоо ч бидний сэтгэлд тодхон дурсамжийг үлдээжээ.
1994 онд супермодель Кэйт Мосс дэлхийн хамгийн нэртэй, өндөр үнэтэй загвар өмсөгчдийн нэг байсан билээ. Тиймээс дэлхийн сая сая хүмүүс Мосстой харьцаа тогтоохыг эрмэлзэж байсанд гайхах зүйл үгүй юм. Тэд Кэйтэд захидал бичихдээ хайр сэтгэлээ илэрхийлж, түүнийг бахдаж, гарын үсгээ өгөхийг хүсдэг байв. Загвар өмсөгч бүсгүй тэдний бичсэн захидалд хариу өгдөг байсан нь тодорхойгүй билээ.
