Өнгөрөгч зун хүүхдүүдтэйгээ “Аварга-тосон” нууранд хэд хоног амарлаа. Зууртаа Хэнтий аймгийн хоёр сумаар орлоо. Өдөртөө нууранд умбаж биеэ шарчихаад орой нь майхнаа хээр барин амарч байлаа. Хэрлэн голын хөвөө, хадан цохион уулын бэл, малчны хот, сумын төвийн ойролцоо бууж суун малчин айлуудаар орж, мах шөлөө залгуулж байлаа.
Зохиогч: Урлаг
“Blue moon” галлерэйн энэ жилийн гишүүдийн үзэсгэлэн 2016.12 сарын 22 ноос 2017 оны 01 сарын 05 ны хооронд зохион байгууллагдах гэж байна. Бүтээл хүлээж авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88666475 утаснаас авах боломжтой.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч эрс чангарч, зарим нутгаар -45-50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Тэр дундаа Монгол орны хойд бүсэд илүүтэй хүйтрэх шинж ажиглагджээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн мэдээллийг Улсын онцгой комиссоос өгөв. Зарим суманд мал бэлчээрлэх, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй болжээ.
Монголд Бельги улсын Антверпин хотын алмазны биржид 20 гаруй жил ажилласан туршлагатай, мэргэжлийн алмазан чулууны шинжээч ноён Даниел Грузов The Diamond House дэлгүүрийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тэрээр энэхүү бизнесийг Монголд эрхлээд дөрвөн жилийн хугацааг өнгөрүүлжээ.
Орхиж болохгүй 10 зүүдний тайлал
Нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй салбар салбартаа манлайлагч улс төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн, оюутан залуучууд, хамт олныг шалгаруулж урамшуулдаг энэхүү наадмыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсоныхоо дараа санаачлан 2007 онд анх зохион байгуулсан юм.Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдах юм.
