Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа
Музей

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

Урлаг Урлаг20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын дүүргийн шүүгч Синтия Руфе Филадельфи хотын зүгээс гаргасан хүсэлтийг хангаж, тус хотын алдарт түүхэн музейгээс буулгасан боолчлолын тухай олон жилийн турш байрлаж ирсэн үзмэрийг буцаан байршуулахыг Трампын засаг захиргаанд үүрэг болголоо.

Боолчлолын тухай харуулсан үзмэрийг Тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэнд буцаан байршуулах шийдвэр гаргах шүүх хурлын үеэр шүүгч Синтия Руфе Жорж Орвеллийн 1984 зохиолоос хэд хэдэн удаа иш татсан байна.

“Жорж Орвеллийн 1984 романд гардаг Үнэний яам бодитоор оршин тогтнож, түүний уриа болох ‘Мунхаглал бол хүч’ гэх үг бодит амьдралд хэрэгжиж байгаа мэт Холбооны засгийн газар түүхэн баримтад тодорхой хэмжээнд хяналт тавьдаг гэсэн шалтгаанаар түүхэн үнэнг задлан гуйвуулж, задалж өөрчлөх эрхтэй эсэхийг шийдэхийг шаардаж байна. Тийм эрх тэдэнд байхгүй” хэмээн Рүфе шүүгч мэдэгджээ.

Шүүгч Руфе дарангуйлал болон төрийн хатуу хяналтын сэдвийг хөнддөг уг романаас эшлэсэн нь ч учиртай.

Өнгөрсөн сард ажилчид President’s House Site дахь том хэмжээний үзмэрийн самбаруудыг буулгасан аж. Тус байршилд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Вашингтон, Жон Адамс нар амьдарч байсан түүхтэй. Филадельфийн төлөөлөгчид холбооны шүүхэд нэхэмжлэл гаргаж, ямар нэгэн өөрчлөлт хийхээс өмнө хоттой заавал зөвшилцөх ёстой байсан гэж мэдэгдсэн юм.

Хотын талд шийдвэр гаргахдаа шүүгч Руфе Конгресс Дотоод хэргийн яамны эрх мэдлийг “тодорхой хязгаарласан” хууль баталсан болохыг онцолж, тус яам уг цэцэрлэгт хүрээлэнгийн үзмэрийг “дангаараа өөрчлөх, хянах” эрхгүй гэж тэмдэглэсэн байна. “Засгийн газар өөр газарт хүссэн мессежээ чөлөөтэй илэрхийлж болно. Гэхдээ Хуулийг дагаж, Хоттой зөвшилцөх хүртлээ Ерөнхийлөгчийн ордны байршилд ийм өөрчлөлт хийх боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Энэхүү маргаан нь Трампын засаг захиргаа улс орныхоо 250 жилийн ойг ирэх долдугаар сард тэмдэглэхийн өмнө ерөнхийлөгчийн үзэл бодолтой зөрчилдөх соёлын байгууллагууд дахь материалуудыг цэгцлэх ажлыг эрчимжүүлж буй цаг үед өрнөж байна.

Филадельфи хотын зөвлөлийн дарга Кеняатта Жонсон уг шийдвэрийг сайшаан, “Хар арьстнуудын түүх бол Америкийн түүх. Бид Трампаар өөрсдийн түүхийг арчуулахгүй” хэмээн X платформ дээр нийтэлжээ.

Пенсильвани мужийн амбан захирагч Жош Шафиро өмнө нь боолчлолын үзмэрийг буулгасныг шүүмжилж, Цагаан ордон түүхийг “цагаатгаж” байна гэж мэдэгдэж байсан юм.

Өнгөрсөн гуравдугаар сард ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурсан захирамждаа Байдены засаг захиргааг “хортой үзэл суртал” түгээж байна хэмээн буруутгаж, ялангуяа “Тусгаар тогтнолын цэцэрлэгт хүрээлэн”-г онцлон дурдсан. Тэрбээр Дотоод хэргийн сайдад “өнгөрсөн болон одоогийн америкчуудыг зохисгүйгээр гутаан доромжилсон” агуулгыг устгахыг үүрэг болгосон.

Үүнээс хойш Цагаан ордон мөн Смитсоны институт (АНУ-ын хамгийн том музей, судалгаа, боловсролын нэгдсэн байгууллага)-ы музей, үзэсгэлэнгүүдэд “эсрэг-америк” утгатай суртал ухуулга гэж үзсэн агуулгыг шалгах ажлыг эхлүүлжээ.

“Америкийн ард түмэн АНУ-ын үүсгэн байгуулагдсан түүхэнд эргэлзсэн, эсвэл Америкийн ололт амжилтад эерэг үнэлгээ өгөхөөс татгалзсан музейг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн Цагаан ордны албаныхан өнгөрсөн арванхоёрдугаар сард Смитсоны институтэд илгээсэн захидалдаа бичсэн байна.

Мөн өнгөрсөн жил Америкийн байлдааны хөшөө дурсгалын комисс Нидерландад байрлах оршуулгын газрын үзмэрийг буулгасан бөгөөд уг үзмэр нь Дэлхийн II дайнд оролцсон Африк-Америк цэргүүдийн хувь нэмэр болон тэдний амссан ялгаварлан гадуурхалтыг дурссан агуулгатай байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Уран хийц, сийлбэртэй агар хувин цацал Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд бий

19/02/2026
Музей Урлаг

Лувр дахь луйврын сүлжээг илрүүлжээ

16/02/2026
Музей Урлаг

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

13/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026

Төв аймгийн Баян сумын Хангайн булаг хэмээх газарт НТ VI-VIII дугаар зууны үед хамаарах Хангайн булгийн хүн чулуу бий

20/02/2026

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026

“Seedance”-ийн хэрэглээг хязгаарлана

19/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.