Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон.
Зохиогч: Урлаг
Хоёр долоо хоногийн өмнө онгоцны осолд багаараа өртсөн Бразилийн Chapecoense клубын нэг тоглогч өдийг хүртэл ухаангүй байсан бөгөөд өчигдөр буюу Даваа гарагт ухаан орсон байна.
“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо” анхдугаар чуулганаа 10-дугаар сард Улаанбаатар хотноо амжлттай зохион байгуулсан билээ. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм.
БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд Монголын тулаанч “Тэнгэрийн Модун” ТББ-ын тамирчин М.Нандин-Эрдэнэ тоглодог билээ. Тэрээр Солонгос улсад “Холимог тулаан” спортын төрөлд тамирчин бэлдэж, амжилт гаргахаар хичээл зүтгэл гарган яваа тамирчин, дасгалжуулагч М.Нандин-Эрдэнэ Солонгос улсад зохиогдсон ээлжит холимог тулааны тэмцээнд өрсөлдөн дахин ялалт байгууллаа.
Эрүүл мэндийн салбарын бүхий л мэдээ, нийтлэл дагнан бичиж, нэвтрүүлэхийг зорьж яваа сэтгүүлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аян хэрэгжүүлэхээр болсныг дуулгаж энэ талаараа уулзаж ярилцсан юм. Энэ үеэр сэтгүүлчдын клубыг эргэн сэргээх ингэсээр тус салбарын ерөнхий ойлголттой болох цаашлаад шат дамжлаггүйгээр мэдээлэл олж авахад дөхөм болгох арга замын талаар ярилцаж, үүнийг салбарын сайдад дамжуулана гэдгийг хэллээ. Мөн энэ үеэр “Бат гэрэлт үйлс” ТББ, “Оюуны дархлаа” ТББ хамтран жил оны босгон дээр 1000 хүүхэд баярлуулах талаар санал, санаачлага солилцсон юм.
Австралийн “Westpac” банк нэгэн малайз оюутны данс руу андуурч, их хэмжээний мөнгө буюу 4.6 сая ам.долларыг төвлөрүүлсэн байжээ. Гэтэл гэнэт л тэнгэрээс, эсвэл бурхнаас сая сая ам.доллар данс руу нь орж ирснийг мэдсэн оюутан бүсгүй ёстой л нэг дураараа дургисан байх юм.
