Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»Амралтын өдрүүдээр “Дон Кихот” балет тоглоно
Балет

Амралтын өдрүүдээр “Дон Кихот” балет тоглоно

Урлаг Урлаг13/02/2026Шинэчлэгдсэн:13/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт гэгээн хайрын өдөрт зориулан Л.Минкусийн “Дон Кихот” балетыг маргааш, нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 14, 15-д тоглоно. Балетын гол дүр болох Китрид гавьяат жүжигчин О.Анужин, Г.Нямцэрэн нар тоглохоор болжээ.

Балетыг Мигель Де Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн байна. “Дон Кихот” балетыг анх 1869 оны арванхоёрдугаар сарын 14-нд Москвагийн “Их Театрт” тоглож байжээ. Харин Монголын тайзнаа анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглож байсан юм. Эхлэл бүхий гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетын балетмейстерээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва ажиллажээ.

…Романтик өвгөн ноён Кихот өөрийн адал явдлыг эрэлхийлэх хэрэгцээгээ хангахын тулд элдэв янзын түүх зохион өгүүлдэг. Өөрийн хайртыг зохиомол хайрын аюулаас аврах замдаа тэрээр Китри, Базилио нартай тааралдсанаар балетын үйл явдал өрнөнө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач Алла Викторовна Хабаева-Барсболд таалал төгслөө

03/09/2026
Балет Урлаг

“Grandeur” контемпорари балет шоуг хүргэнэ

25/08/2026
Балет Урлаг

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.