Зохиогч: Урлаг

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 03. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 4. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Read More

Богд хааны ордон музейн 90-н жилийн ойг тохиолдуулан “Богд хааны ордон музей-Бидний бахархал” үе үеийн ажиллагсад, албан хаагчдын дурсамж уулзалтыг зохион байгуулж байна. Тэртээ 1926 онд Ардын Намын Төв Хороо Засгийн газар улсын музейг тохижуулах товчоог байгуулсан бөгөөд 1926 оны 4-р сарын 1-ний өдрийн тогтоолоор VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богд хааны өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гаргаснаар тус музейн үүсэл суурь тавигдсан түүхтэй.

Read More