Одоогоос хоёр cap гаруйн өмнө нэгэн жүжигчинтэй ярилцлага хийж байхад Монголын уран бүтээлчид нэг кино бүтээх, бүтээсэн киногоо олон улсын наадамд оролцуулах гэж ямар их зовлон, бэрхшээлийг туулдаг талаар өгүүлсэн нь одоо ч тод санагдаж байна. Монголын нэрийг дэлхийд танилцуулж, Монгол гэх улсад кино урлаг байдаг юм шүү гэдгийг харуулахын тулд очсон газрынхаа гудамжинд хонох нь холгүй зүтгэсний эцэст киногоо олон улсын наадамд өрсөлдүүлдэг хэмээн ярьж байсан.
Хэрвээ манай улс соёлын яамтай, харьяа яамнаас нь кино урлагийг дэм