Зохиогч: Урлаг

Өндөр гэгээн Г.Занабазарын зохиосон “Соёмбо үсэг”-н 330 жилийн ойн хүрээнд: “Соёмбо үсгийн үзэсгэлэн”, “Соёмбо судлал: Оюун сэтгэлгээ, бичиг соёл” Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. “Соёмбо үсэг” үзэсгэлэнгийн нээлт 2016 оны 11-р сарын 23нд 11 цагаас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Read More

Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 25-ны өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг монголчууд “Зулын 25” хэмээн нэрийдэж, буян үйлдэж, зул барихыг эрхэмлэдэг билээ. Учир нь өвлийн эхэн сарын энэ л өдрүүдэд өвлийн идшээ бэлтгэж, бой ихээр хийж, олон мал гаргадгаас үүдэн нэгэн өдрийг буяны үйлд зориулдаг уламжлалтай билээ.

Read More

Аргын тооллын 11 сарын 24, Бархасвадь гараг. Билгийн тооллын давхарласан 25, Тугчин одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Read More

Шинэ дүр төрхөөрөө амьд хөгжмийн тогтсон хэв маягийг эвдэн гарч ирсэн дуучин Н.Сүндэръяа Иогийн мастер цол авсан анхны Монгол хүн болжээ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Шри Шри өөрийн биеэр Төгсөлтийн баярт ирэв. Одиша мужийн захирагч болон бусад хүндэт докторуудын хамт Иога Натурапатийн мастерийн ангийхан диплотаа гардан авлаа. Ингээд л анхны Монгол хүн Иогийн мастер цол гардан авлаа” хэмээжээ.

Read More

УИХ-ын гишүүн С.Жавхлан “Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд “Хамаг Монголын халуун сэтгэл” тоглолтыг хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь ӨМӨЗО-ны дуучин н.Баясгаланд зориулсан хандивын тоглолт гэж эх сурвалжууд хэлж байгаа юм. Түүний найз дуучин Баясгалан өртөг өндөртэй, хүнд мэс засалд орох гэж байгаа учир ийн хандивын тоглолт хийх гэж байгаа юм байна.

Read More

1955 оны 2-р сарын 24-нд Сан-Франциско хотноо ирээдүйн компьютерийн эзэнт гүрэн Apple компанийг үндэслэгч Стив Жобс мэндэлжээ. Тэрээр компанийнхаа бэлгэ тэмдгийн тухай “Ньютон алимыг газарт унаснаас үүдэж таталцлын хуулиа нээсэн бол би түүний алимаас хазсанаар технологийн шинэ хуулийг нээсэн” хэмээн дурссан удаатай. Ингээд түүний хувийн амьдрал болоод бусад бидний мэдэхгүй сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Read More