Зохиогч: Урлаг

БНСУ-ын Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс охидын BLACKPINK хамтлагийн шинэ дуу Lovesick Girls-ийн клипийг шүүмжиллээ. Хамтлагийн дуучин Женни сувилагчийн хувцастай байгаа хэсгийг “Эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмнэлгийн ажилтан, сувилагчдыг секс, зугаа цэнгэлийн бай болгож, нийгэмд нэр хүндийг нь унагаалаа” гээд мөн сувилагчийн ажлын хувцсыг огт өөрөөр дүрсэлсэн гэжээ.

Read More

Монголын ард түмний хайр хүндлэлийн эзэд болсон “Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нарын аюулт өвчинтэй тэмцэхэд зориулан монголын соёл, урлагийн салбарын уран бүтээлчид нэгдэн “Хос зүрхийг хамгаалъя” хандивын аяныг өрнүүлсэний зэрэгцээ рок попын урлагийнхан “Niciton&Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагууд “Аравт” тоглолтыг өнгөрсөн 2,3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн байсан хэдий ч (Covid 19) цар тахлын улмаас соёл, урлагийн үйл ажиллагааг түр хориглосонтой холбогдуулан тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл тус 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Онцгой комиссоос соёл, урлагийн үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан тус тоглолтуудын зохион байгуулагчид хоёр тоглолтоо нэгтгэсэн талархалын тоглолтыг 2020 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 17:00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимд зохион байгуулахаар товоо зарлалаа.

Read More

Бямба/2020.10.03/гариг. Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ. Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт. Ийнхүү Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина” үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. “Анна Каренина” аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Симфони найрал хөгжим”, “Морин хуурын чуулга”-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Read More

“Х Түц” продакшны захирал Н.Онон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртлээ. Тэрбээр СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөн, УДЭТ-т ажиллаж байгаад жүжигчин Аглуу /Л.Баттулга/, Одноо /И.Одончимэг/ нартай хамтран “Х-ТҮЦ” продакшныг үүсгэн байгуулсан билээ. Жүжигчин Н.Ононгийн сэтгэгдлийн хуваалцлаа.

Read More

“Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр “Соёл, урлагийн мэдээллийн төв” буюу Улаанбаатар хотын номын сангийн байранд зохион байгуулагдлаа. Тус хэвлэлийн хуралд “Тансагмода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга, “Тансагмода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго, Монголын оюутан мисс 2019 наадмын тэргүүн мисс Х.Ариунболор нар оролцож мэдээлэл хийлээ.

Read More

Экстримкрейв студээс санаачлан НЗДТГ, НСУГ-тай хамтран “UB Dance festival 2020” орчин үеийн бүжгийн олон улсын онлайн наадмыг 2020 оны 09 дүгээр сарын 12-ноос 10 дугаар сарын 04-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Read More

“Монголын бүжгийн спортын холбоо” ТББ-аас санаачлан НЗДТГ, НСУГ-тай хамтран “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Буянт Ухаа спорт ордон”-д зохион байгуулна.

Read More