Зохиогч: Урлаг

Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 28-ны өдрийн 12:00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 28. Сугар гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр.

Read More

2016 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

Read More

АНУ-ын тэргүүн хатагтайн үүргийг нэгэн цагт хүлээж байсан тэрбээр төрийн тэргүүн болохоор санаа шулуудан эрчүүдтэй нэгэн адил тэмцэж яваа хүчирхэг эмэгтэй. Тэрбээр 1947 оны 10-р сарын 26-д төрсөн бөгөөд өчигдөр түүний 69 насны ой тохиосон билээ. Ирэх сарын найманд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд үүнтэй холбогдуулан Хиллари инстаграм хуудсандаа өөрийн хүүхэд насны зургийг оруулж “ирээдүйн энэ ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэнд хүргэе” гэжээ. Хиллари Дайан Родэм хүүхэд байхын нийгмийн идэвхитэй, олон нийтийн ажилд сонирхолтой нэгэн байсан юм.

Read More

Парист болсон дээрмийн хэргийг мартахад Ким Кардашианд гурван долоо хоног багадаж байгаа бололтой. Тэрбээр дээрмийн дараа Нью Йорк дахь гэрээ орхиж ээж дүү нартайгаа ойр байхаар Лос Анжелос хотод ирсэн юм. Энэ хугацаанд олон нийтэд төдийгүй цахим сүлжээнд нам жимхэн байх болсон Ким Кардашиан энэ долоо хоногоос л “гэрээсээ цухуйх” болсон байна.

Read More

..Хонх дуугарахад зэгзгэр туранхай Монголмаа дэгдэн гүйж очоод, дурангаар шагайвал нэг дор ажилладаг Цээпил дүү нь дүрсгүй алаг нүдээ эргэлдүүлчихсэн инээвхийлэн зогсоно. Тэр ерөөс хаашаа үсрээд алга болчих бол гэж эмээхээр жигтэйхэн адгуу, тогтворгүй нэгэн.
“Ээж ээ, Цээпил хамгийн түрүүнд ирж байна шүү дээ. Хөөрхөн дүү минь ор ор” хэмээн Монголмаа үүдээ нээгээд чичирхийлсэн хоолойгоор бахирав. Төрсөн өдрийнх нь анхны зочин турьхан гартаа жигтэйхэн том таримал цэцэг атгачихаж.

Read More