Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Технологи»Токиогийн үзэсгэлэнгийн үеэр хүн дүрст роботууд анхаарал татаж байна
Технологи

Токиогийн үзэсгэлэнгийн үеэр хүн дүрст роботууд анхаарал татаж байна

Урлаг Урлаг05/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы нийслэл Токио хотноо болж буй хамгийн сүүлийн үеийн роботын технологиудыг танилцуулах үзэсгэлэнгийн үеэр хиймэл оюун ухаан бүхий роботууд олны анхаарлыг ихэд татаж байна.

Токиогийн Кото дүүрэгт лхагва гарагт эхэлсэн олон улсын роботын үзэсгэлэнд Японы болон гадаадын 670 гаруй компани, судалгааны байгууллага оролцож байгаа ажээ.

Энэ үеэр Японы машин механизм үйлдвэрлэгч томоохон компани болох “Kawasaki Heavy Industries”-ийн асарт хамгийн сүүлийн үеийн хүн дүрст роботыг танилцуулжээ. ​​Алсын удирдлагатай андройд төхөөрөмж нь галыг унтрааж, тоглоомон муурыг аварч үзүүлсэн байна.

Харин Японы аж үйлдвэрийн робот үйлдвэрлэгч “Fanuc” компани дуу хоолойн командыг ойлгох чадвартай хиймэл оюун ухаантай робот гарыг танилцуулжээ. Үүнд шоог авч, бүгд тавын тоог харуулахаар эвлүүл гэж хэлэхэд гар дээр суурилуулсан камер нь гурван шоог ажиглаж, нэг нэгээр нь аваад бүгдийг нь тавын тоо харуулан эвлүүлсэн байна.

Хятад, АНУ-ын компаниуд хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүн дүрст роботууд болон дэвшилтэт хөдөлгөөнтэй робот гарыг хөгжүүлэх ажлыг улам идэвхтэй хийж байгаа юм. Роботуудыг хүмүүст аюултай газруудад ажиллуулах эсвэл ажиллах хүчний хомсдолыг арилгахад тус дөхөм болно хэмээн найдаж байна.

“Kawasaki Heavy Industries” компанийн гүйцэтгэх захирал Мацүда Йошимото NHK телевизэд ярилцлага өгөхдөө, роботууд байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс дэх хүмүүсийн очих боломжгүй газруудад даалгавар гүйцэтгэж чадна гэлээ. Хүн дүрст роботууд тоног хэрэгслүүдийг хүмүүстэй адилаар ашиглаж чаддаг болно гэж тэрбээр хэлээд, хүмүүстэй зэрэгцэн ажиллах чадвартай робот бүтээхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Үзэсгэлэн бямба гараг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Технологи Урлаг

Хятадад бодлоор удирдах технологийг туршлаа

26/12/2025
Технологи Урлаг

Илон Маскийн чатбот ChatGPT, Gemini-гээс илүүрхжээ

26/12/2025
Технологи Урлаг

“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна

24/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хятадад бодлоор удирдах технологийг туршлаа

26/12/2025

Илон Маскийн чатбот ChatGPT, Gemini-гээс илүүрхжээ

26/12/2025

Холливуудын алдарт жүжигчин Жаред Жозеф Лето 54 нас хүрлээ

26/12/2025

Д.Одзаяа төрсөн өдрөөрөө 200 гаруй эх хүүхдийг баярлуулав

26/12/2025

“Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн дэлгэнэ

26/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.