Зохиогч: Урлаг

Нуруу нугас үе мөчний өвчнөөр сүүлийн жилүүдэд манай улсын иргэд маш ихээр өвчлөх болсон. Энэ нь хөдөлгөөний дутагдал, суугаа ажил зэрэг олон шалтгаанаар бий болж байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байгаа юм. Ингэж өвдсөн тохиолдолд эмчилгээ хийлгэх нь зардал мөнгөний маш их асуудал гарч байгаа бөгөөд цалин орлого муу амьдралын боломж тааруугаас болж, өвчнөө улам даамжруулан хүндрүүлэх тохиолдол цөөнгүй байна. Манай улсад дээрх өвчнийг хүндэрсэн тохиолдолд эмчлэх боломжгүй гадагшаа явах шаардлагатай гэсэн хариуг маш олон хүмүүс авдаг. Энэ нь зардал мөнгөний хувьд багагүй байдаг бөгөөд үүний улмаас эмчлүүлж чадахгүй өвчиндөө шаналж буй хүмүүс их болсон байна.

Read More

Улс орны эдийн засгийн нэгэн чухал салбар нь Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбар байдаг. Монгол улсын Засгийн газраас эдийн засгийн олон тулгуурт салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбаруудыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэгдсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөгдөж байна.

Read More

Үндэсний их баяр наадмаар Монгол кино нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Лхагвын Дэмидбаатар, Шилдэг өнгө продакшны жүжигчин Осорын Бат-Өлзий нарыг гавьяат жүжигчин цолоор шагнасан билээ.

Read More

Биенд хор хуримтлагдахад энэ нь арьсан дээр ил гарч эхэлдэг. Харамсалтай нь бид хүрээлэн буй орчин болон олон төрлийн бүтээгдэхүүнээр бие мах бодио хордуулдаг байна. Мөн олон төрлийн химийн бодис агуулагдсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг ба энэ нь бидий арьсыг эрүүлжүүлэхээс илүү хордуулдаг байна.

Read More

Оросын алдарт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан энэ сарын 13-нд Москва хотод боллоо. Уралдаанд 18 орны 150 гаруй дуучин оролцсон байна. Үүнээс манай улсын ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртжээ. Өмнө нь 2014 онд энэхүү тэмцээнд МУГЖ Г.Ариунбаатар оролцож тэргүүн байр эзэлж, Гранпри шагнал хүртэж байсан билээ.

Read More

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн ажлын хүрээнд маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны буюу өнөөдөр 11:00 цагт “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулах юм байна. Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт болох бол тус ойд зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” 13:00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 25. Ангараг гараг. Их морь одтой, зургаан мэнгэтэй, цагаан луу өдөр.

Read More

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Read More

25 мянган гишүүнтэй Mommy Central фэйсбүүк бүлэгт таван сайхан хүүхэдтэй нэгэн ээж хэрхэн эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлэх талаар зөвлөгөө нийтэлсэн нь олон хүний талархлыг хүлээгээд байна. Бид илүү олон хүнд амьдрал дээр туршигдаж, үнэн бодит гэдэг нь батлагдсан энэ зөвлөгөөг хүргэх үүднээс Ж.Найрамдалмаатай холбогдож, зөвшөөрөл авсны үндсэн дээр түүний зөвлөгөөг хүргэж байна. Ж.Найрамдалмаа “ЭЭЖ-хамгийн эрхэм алдар” Фэйсбүүк хуудас ажиллуулж эхэлжээ.

Read More