Зохиогч: Урлаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган аймагт албан томилолттой ажиллалаа.

Томилолтын бүрэлдэхүүнд БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун, БХ-ын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүс багтаж ажиллав.

Read More

МУБИС, Японы Нагоя Их сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр хүүхдийн оюуны хөгжлийн төвшинг тогтоох аргачлалыг боловсруулан гаргасан бөгөөд энэ сарын 11-ны өдөр нээлтийн ажиллагаагаа зохион байгууллаа.

Read More

Налгар намрын өдрүүдэд уншигч та дуртай л биз дээ. Тэгвэл Улсын филармоны гоцлол дуучин Наагий та бүхэнд зориулан их хотын гудамжинд соёлыг түгээн намрыг налгар өдрийг хамтдаа өнгөрүүлсээр явна.

Read More

Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран Чингис хаан музей, дундад зууны үеийн археологийн чухал олдворуудыг 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12:00-15:00 цагийн хооронд УДЭТ-ийн өмнөх талбайд танилцуулна.

Read More

Улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхэлж 18 хүртэлх насны бүх хүүхдийг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музейг үнэ төлбөргүй үзүүлэх тушаалыг Соёлын сайд С.Чулуун наймдугаар сарын 31-ний өдөр гаргажээ.

Read More

Соёлын сайд С.Чулуун өнгөрсөн бямба, ням гарагт Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа болон тус сав нутгийн түүх, соёлын дурсгалт газрууд болон музей, соёлын төвүүдэд ажиллаж, тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэлээ. Түүхч, эрдэмтэн салбараа мэддэг сайдын хувьд орон нутгийн соёлын байгууллагуудтай танилцана гэхээс илүү аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэхийн тулд түүх, соёлын дурсгалт газруудыг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлд анхаарал хандуулж, орон нутгийн соёлын байгууллагуудыг Засгийн газрын бодлогын хүрээнд салбарын яамнаас дэмжиж ажиллахаа онцлов.

Read More

Соёлын яам, НЗДТГ-тай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар болон холбогдох албаны хүмүүс, урлагийн байгууллагуудын удирдлагууд, уран бүтээлчид оролцлоо.

Read More