АН У – ы н Иллинойс мужийн Белльвилл хотод энэ оны хамгийн дуулиант аймшигт хэрцгий хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарчээ. Тус хотын оршин суугч Жимелла Танстелл гурван хүүхдийн ээж, жирийн нэгэн бүсгүй. Хэдийгээр тэрбээр нөхөргүй ч гурван хүүхэдтэйгээ аз жаргалтай амар тайван амьдарч байжээ. Харин өнгөрсөн жилээс тэдний хөршөөр Тиффани Холл гэгч эмэгтэй нүүн ирснээр Жимелла хүүхдүүдээ ч гадаа тоглуулахаас эмээдэг болжээ. Тиффани нэгэн удаа хүүхдүүдийг нь гадаа тоглож байхад том охин Айвеныг нь байн байн үнсч байгаа нь Жимеллад таатай санагдсангүй. Харин хэдхэн өдрийн дараа Тиффани тэднийд орж ирсэн Жимеллад туслан, ярилцаж байхдаа түүнд сэтгэлтэй болсноо дуулгажээ. Жимелла түүний энэ үгийг дуулаад маш ихээр уурлан Тиффаниг гэрээсээ хөөн гаргасан ч хэдэн өдрийн дараа халуун бүлээрээ амиа алдана гэж огтхон ч санасангүй.
Зохиогч: Урлаг
Хуруу бүр хоёр эрхтэнтэй холбоотой: 5 минутад эмчлэх япон арга
Гуравдахь алтанбаззерын эзэн Б.Тунгалагтамир
Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд Монгол Улс 2016 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Хүндийг өргөлтийн Мастерсын ДАШТ Герман улсад боллоо. 47 орны 987 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас гурван туйванч оролцсоноос Ц.Оюунчимэг мөнгөн медаль авав. Эмэгтэйчүүдийн +75 кг-д өрсөлдсөн тэрээр огцом шахалтаар 55, түлхэлттэй өргөлтөөр 78 кг, нийлбэрээр133 кг өргөж мөнгөн медалийн болзол хангав. Түүний жинд 14 тамирчин өрсөлджээ.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 9. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн хур тунадас орж, хүйтэн байх боловч 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Тайлбар шаардлагагүй гайхалтай гэрэл зургууд
