Зохиогч: Урлаг

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 24. Бархасвадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Таван шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.

Read More

Наадмын шилдгүүдийн номинацийн 11-д нь дуучин Беонси дэвшжээ. Хоёрдугаарт нь дуучин Адел орсон байна. Тэрбээр 8 номинацид тэргүүлж байгаа аж. Беонсигийн “Formation” дуу хамгийн их яригдаж байгаа бол Аделийн “Hello” дууг youtube дээр 1.6 тэрбум хүн үзжээ. Мөн Жастин Биберийн “Sorry”, Дрэкийн “Hotline Bing”, Кэни Вестийн “Famous” гэсэн дуунууд нэр дэвшиж байна. Шинэ гарч ирж буй дуучдад өгдөг шагналд Брайсон Тиллер, Зара Ларссон, Лукас Грэхам болон DNCE нар нэр дэвшжээ.

Read More

“Ном бол ертөнцийг харах цонх гэлцдэг. Хорвоо ертөнцийг танин мэдэж, мэдлэг оюунаа тэлэх оюун ухааны тэжээл болсон номтой биднийг “Монсудар”-ынхан ойртуулдаг билээ. Та, биднийг очиж үзээгүй маш олон гайхалтай ертөнцөд аваачиж, дотоод ертөнцийг нээдэг тэрхүү эрхэм баялагаа Интер номын их дэлгүүрийн шинэ салбараас таван хувийн хямдралтай үнээр худалдаж авах боломж нээгдлээ.

Read More

Уран бүтээлч Чадраабалын Адъяабазарын бие даасан үзэсгэлэнгийн нээлт долдугаар сарын 29-ны өдөр 11:00 цагаас Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд болно. Үзэсгэлэн ирэх наймдугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэжлэх юм байна. Урлагт хайртай уран зураг сонирхогч хүн бүхнийг тус үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Read More

Цахим худалдааны ертөнцийн “вант гүрэн”-ийг байгуулж, хэдэн сая бичил жижиг аж ахуйн нэгжийг хэрэглэгчидтэй нь холбосон. Тэрээр цоо шинэ зах зээлийн хэв загварыг нээж, урьд өмнө нь байгаагүй ажлын байрыг бий болгосон. Тэрээр буяны үйлсэд идэвхтэй оролцогч. Хятадын Бээжингийн Их Сургуульд элсэн орох нь түүний мөрөөдөл байсан боловч математикийн улсын шалгалтанд нэгхэн оноо авч, 3 жил дараалан шалгуулсныы эцэст орон нутгийнхаа энгийн нэгэн дээд сургуульд элсэн орж чадсан юм. Тэрээр амжилт өөд цуцашгүй тэмүүлсээр хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрч Хятадын супер баячуудын эхэнд бичигдсэн юм. Тиймээ энэ хүн бол Хятадын тэрбумтан Жэк Ма билээ.

Read More