Зохиогч: Урлаг

Зуны дэлгэр цаг шувтарч, намар цагийн их ажил, их хөдөлмөрийн үе эхэллээ. Энэ үеэр тэдний адил Х ТҮЦ продакшн ч шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо. Монголын Хошин Урлагийн хамгийн чансаатай уран бүтээлийг төрөн гаргадаг тус продакшнаас үзэгчид ч шинэ бүтээлийг нь тэсэн ядан хүлээж байдаг нь лавтай. Тэгвэл тэд нэгэн шинэ прожектоор ажиллаж үзэгч фенүүддээ бэлэг барихнээ.

Read More

Хүн бүр л ямар нэгэн байдлаар жагсаалт гаргах шаардлагатай болдог. Тэгвэл энэ удаад дэлгүүрээс авах хүнсний жагсаалт бус харин нийт амьдралынхаа 25 жилийг өнгөрүүлсний дараа хангасан байвал зохих жагсаалтуудыг харъя.

Read More

АНУ-ын Нью Жерси мужид олныг гайхшруулсан үзүүлбэр үзүүлж байсан залуу илбэчин Спесер Хорсман бүтэлгүйтэж нас барсан байна. Тэрээр олны нүдэн дээр усаар дүүргэсэн аквариумд гар, хөлөө гинжлүүлж ороод хоромын төдийд гарч ирэх ёстой байв. Гэтэл үзүүлбэрт алдаа гарч илбэчин аквариумаас гарч чадалгүй нас барсан байна.

Read More

МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс “Ган зам” сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ган үзэг-2016” яруу найргийн наадам болох гэж байна. Энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчилах зорилготой билээ.

Read More

Хустайн нуруун байгалийн цогцолбор газраар өнгөрсөн 2015 оны намар уран бүтээлчдийн аялсан сэтгэгдэл, байгалийн зургийг өөр өөрийн дүрслэлээр буулгасныг та бүхэн энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой. Тус үзэсгэлэнд Blue Moon арт галерейн гишүүн арван уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд Хустайн Цогцолборт газартай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 25. Сугар гараг. Чөлөөт эх одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр.

Read More

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Read More