Завхан аймгийн Цэцэн-уул сумын уугуул, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач, “Мөнхөд ашдын зам” компанийн захирал, “Монголын авто замчин залуучуудын холбоо”-ны тэргүүн Нанзаддоржын Мөнхбаясгалангийн “Даншиг зээрд” айргийн тавд хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олноо баярлууллаа.
Зохиогч: Урлаг
Сайн байна уу? Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэн орохыг хүсдэг бол мэдээж application process-ийн хамгийн чухал хэсэг болох эссэгээ хэрхэн бичих вэ хэмээн толгойгоо гашилган сууж байж магадгүй юм. Тиймээс энэ удаад бид дэлхийн томоохон сургуулиудын нэг болох Харвардын их сургуульд амжилттай тэнцсэн 3 эссэг бэлдсэн байгаа. Энэ эсээнүүдээс санаа аван амжиллтай эссэ бэлдэж дэлхийн топ их сургуулиудад элсэн ороосой хэмээн хүсье.
Монгол гоо үзэсгэлэн АСЕМ-ын ноёдыг бишрүүлэв
Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс байгуулагдсны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Их баяр наадмын үеэр “Дэлхийн өв – Монгол баяр Наадам” нэр, уриан дор хүн төрөлхтний “Соёлын биет бус өв”-ийн жагсаалтанд бүртгэгдсэн хамгаалагдаж байгаа Монгол үндэстний 13 соёлын өвөө сурталчлан алдаршуулах арга хэмжээг БСШУЯ, МҮОНРТ, Байгаль, соёлын өвийг хамгаалах сан болон СББӨ-ийн төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Үндэсний баяр наадамд зориулсан соёл урлагийн арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр үдэш 21.00 цагаас морин хуурын фестивальтай.
Дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийн дээжист бүртгэгдсэн Монгол түмний гайхамшигт Морин хуур хөгжмийн яруу тансагийг илтгэх фестивалийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Энэхүү фестивальд Үндэсний их найрал, ардын урлагийн хамтлагууд, Морин хуурын мастеруудаас гадна морин хуур хөгжмийг сонирхогч гадаад уран бүтээлчид оролцоно.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 14. Сумъяа гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.
2016 ОНЫ 07 ДУГААР САРЫН 18-НЫ 09 ЦАГААС 21 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 градус, Говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
