Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Н.Мөнхбаясгалангийн “Даншиг зээрд” улсын наадамд айрагдлаа
Нийгэм

Н.Мөнхбаясгалангийн “Даншиг зээрд” улсын наадамд айрагдлаа

Урлаг Урлаг18/07/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13728325_985837111534223_1114243236_o1042211112016-07-18-13-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадам өнгөрөгч өдрүүдэд хүй мандалын дэнж дээр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ жилийн хурдан их насны морины уралдаанд нийт 370 гаруй хурдан буян шандас сорьсноос Завхан аймгийн Цэцэн-уул сумын уугуул, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач, "Мөнхөд ашдын зам" компанийн захирал, "Монголын авто замчин залуучуудын холбоо"-ны тэргүүн Нанзаддоржын Мөнхбаясгалангийн "Даншиг зээрд" айргийн тавд хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олноо баярлууллаа.

  Өнгөрсөн жилийн Нийслэлийн "Даншиг наадам"-д түрүүлж түүхэнд тэмдэглэгдсэн энэ хурдан буян энэ жил улсын наадамд айрагдаж дахин түүхийн хуудаснаа тодоос тод нэрээ мөнхөллөө. Тэрээр "Даншиг зээрд"-ийн эзэн Н.Мөнхбаясгалан хэлэхдээ: Өнгөрсөн жил 21-р зууны анхны "Даншиг наадам"-д их морины түрүү авсандаа их баярлаж бэлэгшээж байсан маань сэтгэлд тодхон байна. Гэтэл энэ жил улсын наадмын айраг хүртэж хэмжээлэшгүй их баярлаж байна. Би өөрөө моринд ороод цөөнгүй жил болж байна. Энэ сайхан туурайтны буянаар "Даншиг наадам"-ын түрүү магнай, улсын наадмын айраг хүртэж түмэндээ өөрийнхөө болон аав, ээж, нутаг усныхаа нэрийг дуурсгасандаа баярлаж бахдаж байна. хэмээжээ. Ийнхүү уясан хүлэг нь уяач эзэн, унасан хүүдээ ээлтэй наадам болж хурсан олныг баясгалаа. 

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.