Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Хамгийн том задгай талбайн фестиваль “Ulaanbaatar music festival 2025” есдүгээр сарын 20-нд болно
Үзвэр

Хамгийн том задгай талбайн фестиваль “Ulaanbaatar music festival 2025” есдүгээр сарын 20-нд болно

Урлаг Урлаг08/09/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Ulaanbaatar Music Festival 2025” – Улаанбаатар хотын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй хамгийн том задгай талбайн фестиваль

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, ийм өргөн цар хүрээтэй “Ulaanbaatar Music Festival 2025” зохион байгуулагдах гэж байна. Энэхүү фестиваль нь зөвхөн нэг өдрийн тоглолт бус, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах, Монголын хөгжмийн ертөнцийн хамгийн том наадам болох эхлэл юм.

Тус фестиваль нь Монголын рок, поп, хип хоп, жазз болон амьд хөгжмийн шилдэг уран бүтээлчдийг нэгэн тайзнаа цуглуулж, дэлхийн хэмжээний хөгжмийн баярын уур амьсгалыг Улаанбаатар хотын зүрхэнд авчирч байна.

Оролцох уран бүтээлчид

  • Live Music Artists: Харанга, Чингис хаан, Niciton, NISVANIS, The Lemons, A-Sound, X Vit, PIPS, СоёлЭрдэнэ & Өргөө Хонгор, Ганхүү, Чука, Чойжоо, Night Train, The GALTMAH зэрэг домогт хамтлагууд
  • Pop Artists: Т.Ариунаа, С.Наран, Алтанцэцэг, Чинбаа,Дашдондог, Дэлгэрмөрөн, Emotion, Serchmaa, Б.Баярцэцэг, Uka, Freezone, S4, Наагий, Наки, Davaidasha, Цогдэлгэр, Motive, Хишигдалай, Enguun, Take off, Jason болон бусад олон уран бүтээлчид
  • Hip Hop Artists: TATAR, LUMINO, Desant, Thunder, Мөнхийн Rap, Бабар, Gangbay, Нэгэн зүгт, Эрка  зэрэг шилдэг уран бүтээлчид
  • Special: “Bayan Mongol Jazz Orchestra” болон шилдэг DJ нарын сетүүд (DJ BTB, DJ Бодьхүү)

Хөтлөгч:  Э.Ууганбаяр, Г.Анхбаяр

Үндсэн мэдээлэл

  • 📅 2025 оны 9-р сарын 20
  • 📍 SocialPay Park
  • ⏰ Хаалга нээгдэх: 12:00 / Тоглолт эхлэх: 15:00
  • 🎟 Тасалбар: mn
  • 📞 Лавлах утас: 7272-6262

“Ulaanbaatar Music Festival 2025” нь зөвхөн нэг өдрийн том тоглолт биш, харин Улаанбаатар хотын хөгжмийн соёлын шинэ түүхийн эхлэл, жил бүр уламжлал болон зохион байгуулагдах үндэсний хэмжээний хөгжмийн баяр юм. Монголын шилдэг уран бүтээлчид болон олон мянган үзэгчид хамтдаа хотынхоо хөгжим, урлагийн ирээдүйг тодорхойлох агшны гэрч болох гэж байна.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026
Үзвэр Урлаг

“Жангар” наадам тав дахь жилдээ болно

24/07/2026
Үзвэр Урлаг

“Kharkhorum Visual Art & Music Festival” наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

23/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026

Холливудын уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлийг алдахыг хүсэхгүй байна

16/08/2026

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.