Зохиогч: Урлаг

Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ. Сонгон шалгаруулалтад 23-40 насны, дуурийн мэргэжлийн дуучин, өмнө нь гол дүрд тоглож байсан туршлагатай байх шалгуур тавьж байгаа аж. Гол дүрийг бүтээх уран бүтээлчдийг энэ сарын 27-29-нд УДБЭТ-ын байранд бүртгэнэ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 20. Санчир гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй, шар бар өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана.

Read More

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Read More

Драмын театрын жүжигчин Б.Одончимэгийг кино сонирхогчид сүүлийн үед андахгүй таних болсон. “Том Толгойтын Романс” нэртэй инээдмийн уран сайхны кинонд гол дүр бүтээгээд үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан. Түүнийг өдгөө үзэгчид “эршүүд Одноо” хэмээх болсон нь “Аз жаргалын шок” кинонд бүтээсэн дүртэй нь холбоотой.

Read More

VTVHD телвизээс зохион баигуулж буй “All Or Nothing” шоуны финалын тоглолт энэ сарын 28-нд буюу ирэх мягмар гаригт болох гэж байна. 5 сарын хугацаанд үргэлжилсэн уг шоу нэвтрүүлгийн супэр шагнал бол дэлхийн алдарт реппер Snoop Dogg-той хамт дуулж, клип хийлгэх эрх билээ. Тэгвэл энэ сарын 28-нд энэ азтай авъяастан хэн болох нь тодрох нь.

Read More

Эмэгтэй хүний ихэмсэг төрх, дэгжин байдлаараа загвар зохион бүтээгчийн урласан хувцсыг чадамгай илэрхийлэх энэ бүсгүйг С.Сарнай гэдэг. Тэрбээр олон жил Япон Улсад 10 гаруй жил ажиллаж амьдарсан. Яруу найраг Ш.Дулмаагийн зээ охин гэдгийг загварынхан андахгүй мэднэ.

Read More