Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 21. Сугар гараг. Булаагч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Шид.Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана.
Зохиогч: Урлаг
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр халуун, хуурай салхи шуургатай байна.
2016 оны тавдугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь, зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 8-13 хэм, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 хэм дулаан байна.
NMN & NRL “Чамайг даа” /New video/
“Эрүүл амьдралын сонгоё” уриан дор Соёл Велнесс Төв, Соёл Фитнес “Summer sale- 20%” урамшуулал зарлалаа.
– Олон улсын стандартад бүрэн тоxирсон өндөр зэрэглэлийн тоног төxөөрөмж, чадварлаг багш дасгалжуулагчаас бүрдсэн “Соёл Фитнес” таны эрүүл мэнд, аз жаргалын төлөө ажиллаxад таатай байна.
Монголын үндэсний кино урлагийн академи”-аас зургаа дахь удаагийнхаа “Академи авардс”-ыг ирэх зургадугаар сарын 4-нд зохион байгуулах гэж байна.
Айн Рэнд-“Миний худалдаж авсан нөхөр” /Шууд уншихаар/
Монгол Улсын Филармони, ӨМӨЗО-ын уран бүтээлчдийн хамтарсан “Хөх тэнгэрийн удамт Салхин аялгуу ” тоглолт болох гэж байна. Улсын Филармони, ӨМӨЗО-ны “Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэн” Монгол, Хятад хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулсан хамтарсан гэрээний дагуух эхний тоглолт 2016 оны 04-р сарын 16,17-ны өдрүүдэд Хөх хотод Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн тайзнаа тоглосон билээ.
