Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 02. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 25. Сумъяа гараг. Чөдөр одтой, 2 хар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Сэрэхүй.Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана.
Зохиогч: Урлаг
2016 оны тавдугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
АНУ-ын Чикаго хотын оюутан 18 настай Шеа Гловер нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Тэрээр гудамжинд танихгүй хүмүүстэй тааран зургийг нь авах хүсэлт тавьж, зургийг нь авч байх үедээ “Та үнэхээр хөөрхөн, дур булаам юм аа” хэмээн хэлж, хариу үйлдэл үзүүлэх үед нь дахин зургийг нь авч байжээ.
Хүмүүсийн хариу гаргасан төрх үнэхээр сэтгэл хөдлөм, чин сэтгэлээсээ тэр үгэнд баярлаж байсан нь ил байв.
Улаанбаатарын нэгэн траншейнд амьдарч хог түүж явсан Пүрэвбат гурван шил “Гомбоо” уугаад л монголчуудын хүслэн болсон АНУ-д очсон гэхэд хэн ч үнэмшсэнгүй. Түүнийг Америкийн Сан-Франциско хотын негрийн хорооллын цагдаа нараас хүлээж авсан Монголын элчин сайдын туслах хүртэл хэр дагандаа баригдсан пидэн хар царайтай, толгой нь хавагнасан мань эрийн Уртцагааны гудамжны арын траншейнд амьдарч байсан гэхэд итгээгүй гэнэ. Уг нь Пүрэвбат соц үед ЗХУ-ын Уралын их сургууль төгсч ирээд Эрчим хүчний яаманд ахлах инженерээрр ажиллаж байсан боловч архи савнаасаа бусдыг дийлдэг хойно арван жилийн өмнө “гороочин” болсон түүхтэй. Траншейнд байхдаа гадаадын сонгодог номуудыг орос хэл дээр уншдаг байсан гэхээр бас ч гэж юм үзэж нүд тайлсан нэгэн байжээ. Мань эр 2014 оны 10-р сарын нэгний өдөр “Ахмадын баяр”-аар үеэл дүүгийнхээ ажил дээр очжээ. Үеэл дүү нь Пүрэвбатыг жилд нэг л удаа ажил дээр ирж мөнгө зээлж болно гэж үүрэгдсэн юмсанж.
Гадаад хүнтэй ярихад сэтгэлийн “хүлээс” саад болдог учраас юуны түрүүнд түүнээс ангижрах ёстой. Цагт 50 гадаад үг цээжилж сурна гэхээр зарим хүн итгэдэггүй. Тэгвэл болгарын эрдэмтдийн тогтоосноор дундаж хүн цагт 100 гадаад үг цээжлэх чадвартай ажээ. Ингэж чадна гэдэгт итгэж чадахгүй байгаа хүмүүс уламжлалт сэтгэлгээгээрээ сэтгэдэг.
Эрт цагт нэгэн ядарсан настай эмэгтэй голын эрэг дагуу явж байтал гурван сайхан бүсгүй хоорондоо маргалдан сууж байна гэнэ. Тэр гурав хэн нь сайхан гартайгаа үзэж өөр өөрсдийнхийгөө сайрхан магтацгаана. Эхнийх нь:
100 Асуулт & 100 Хариулт – ХХАА-н дэд сайд асан Б.Батзориг
