Зохиогч: Урлаг

“Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Read More

Морин хуурын олон улсын наадам нь морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, морин хуурын хөгжмөөр дамжуулан монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилдаг. Тус наадам 2008 оноос эхлэн 2 жил тутам зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, Морин хуур хөгжим урлаачдын уралдаан, морин хуурын үзэсгэлэн, Морин хуурын хөгжмийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Наадамд Монголын морин хуурчдаас гадна ЯПОН, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бурят, Халимаг Тувагийн морин хуурчид, чуулга хамтлаг, эрдэмтэн судлаачид жил бүр оролцдог билээ.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар тавдугаар сарын эхний долоо хоногийг орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэж ирсэн. Тус арга хэмжээ энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 03-ны хооронд болно.

Read More

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН-2016” экспо 04/29-05/01-ний өдрүүдэд “Хүннү молл”-д зохиогдож байгаа бөгөөд экспод Фитнесс клубүүд оролцож байгаа юм. Тус экспод очсоноор эрүүл мэндийг дэмжигч “Aqua” fitness-ийн үйл ажиллагаатай танилцахаас гадна таньд маш гайхалтай боломжийг санал болгож байна. Та экспо дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм бол “Аqua” fitness-д 50 хувийн хөнгөлттэй үнээр явах боломжийг олгох аж. Таньд хоёрхон хоногийн хугацаа үлдсэн тул яараарай.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 23. Санчир гараг. Булаагч одтой, 4 ногоон мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана.

Read More